Амины орон сууцны чанар стандарт, хяналтын тогтолцоог сайжруулна

Мэргэжлийн инженерийн зөвлөх үйлчилгээ

Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төв НҮТБ нь Монгол улсын барилгын салбарт улсдаа тэргүүлэх, чиглэл чиглэлээрээ мэргэшсэн 10 гаруй зөвлөх инженерүүдийнхээ туршлага ур чадвар дээр тулгуурлаж, амины орон сууцны бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгчид болон иргэдэд олон талт мэргэжлийн үйлчилгээг цогцоор нь хүргэхээр ажиллаж байна.

 

Амины орон сууцны бүтээн байгуулалтыг улсын комисс, мэргэжлийн хяналт, төрийн байгууллагын хяналтын тогтолцоо байдаггүй учраас чанаргүй барилга босох, иргэд хохирох тохиолдол маш их гардаг. Манай байгууллага амины орон сууцны чанар стандартыг сайжруулах чиглэлээр олон улсын менежментийн арга туршлага дээр тулгуурлаж “Монгол улсын зөвлөх инженерүүдийн” цогц хяналтын үйлчилгээг бий болгож амины орон сууцны чанар стандартыг дээшлүүлэх, иргэдэд барилгын чиглэлийн олон талт мэдлэг мэдээлэл өгөх, гүйцэтгэгч байгууллагуудад олон улсын сайн туршлагаас суралцуулах, байгаль орчинд ээлтэй, тав тухтай эко амины орон сууцыг иргэдэд санал болгон эдийн засгийн эргэлтэд оруулан үр өгөөжийг нэмэгдүүлэх, үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг бий болгох чиглэлээр ажиллаж байна.

Мөн барилгын салбарт ногоон барилгын стандартыг хангасан инновацийг нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийн нэгдэл үүсгэх, хамтран ажиллах, иргэдэд, төсөл хэрэгжүүлэгчдэд таниулан сурталчилах, өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүддээ ашиглах, иргэдрүү чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл өгөх “www.aoc.mn” дагнасан мэргэжлийн сайтыг зөвлөхүүдийнхээ туршлага дээр үндэслэж ажиллуулж байна. Манай байгууллага нь амины орон сууц, хаус хотхон хорооллын нэгдсэн төлөвлөлт, гүйцэтгэл, барилгын зураг төсөл, захиалагчийн хяналт, барилгын материалын худалдаа, амины орон сууцны эрсдэлийн даатгал гэсэн чиглэлээр олон талт үйл ажиллагааг явуулж байна.

 

Төлбөртэй мэдээлэл


Видео

Холбоо барих мэдээлэл

  • Холбоо барих дугаар:
    77175757 90092844 80902844
  • Вэбсайт:
    www.aoc.mn

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: