Бидний тухай

“Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв” НҮТББ нь Монгол Улсын барилгын салбар тэр дундаа амины орон сууцны чиглэлээр нэг цонхны үйлчилгээг үзүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Манай байгууллага амины орон сууцны чанар стандартыг сайжруулах чиглэлээр Монгол улсын зөвлөх инженерүүд, мэргэжлийн экспертүүдтэй хамтран ажиллаж, олон улсын туршлагаас нэвтрүүлэх, инновацийг шингээж, эдийн засгийн эргэлтэд оруулан үр өгөөжийг нэмэгдүүлэх, үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг бий болгоход салбарын мэргэжлийн олон байгууллагын хамтын ажиллагааны хүрээг тэлэн ажиллаж байна.
Амины орон сууцны чиглэлээр иргэдэд мэргэжлийн зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ хомс учраас чанаргүй материалаар барилга барих, технологийн алдаа гаргах, уламжлалт аргаар шийдэж, эдийн засгийн үргүй зардал гаргах, байгаль экологид хор нөлөө үзүүлэх гэх мэтчилэн маш олон асуудал амины орон сууцны бүтээн байгуулалтанд тулгардаг. Иймд манай төв нь зөвлөх инженерүүдийнхээ туршлага ур чадвар дээр үндэслэж төсөл хэрэгжүүлэгчдэд, иргэдэд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл, зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.