Коронавирусын эсрэг улс орнууд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

  • 2020-04-08 18:06:05

       Дани Родрик профессор маань 166 орны хийж хэрэгжүүлж байгаа бодлогыг нэгтгэсэн нэг “дата”-г хуваалцсаныг би үзээд Монгол улс маань энэ дунд хаана явж байгааг тодруулж график бэлдлээ.

CESI индекс гэж юу вэ?
Юуны түрүүнд зарим нэг ойлголтуудыг тайлбарлая. CESI буюу англиар “COVID-19 Economic Stimulus Index”, монголоор “Ковид-н эсрэг авч буй эдийн засгийн арга хэмжээний индекс” гэж индексийг судлаачид гаргаж ирсэн байна. Уг судалгааны үр дүнгээс танилцуулбал улс орон БАЯН, ХӨРӨНГӨТЭЙ болох тусмаа эдийн засагтаа илүү их арга хэмжээ авч байгаа аж. Ойлгомжтой.

Монголтой холбоотой 2 график-с харахад: нэгдүгээрт Монголын авч хэрэгжүүлж байгаа бодлого хангалттай биш харагдаж байгаа. Хоёрдугаарт Монгол улсад 1000 хүнд ногдох эмнэлгийн орны тоо бидэнтэй ойролцоо орлого олдог улстай харьцуулахад тун муугүй харагдаж байна.
Эцэст нь энэ датаг хамгийн сүүлд 3-р сарын 27-р авсан юм байна. Сүүлд гаргасан 5.1 их наядын интервенцийн ЗГ-н шийдвэрүүд ороогүй харагдаж байна лээ.

 

Линк: Дата-г дараах хаягаар орж аваарай http://web.boun.edu.tr/elgin/COVID.htm

Линк: Судалгааг дараах хаягаар орж аваарай http://web.boun.edu.tr/elgin/COVID_19.pdf

Эдийн засагч: Б. Дөлгөөн

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: