Орчин үед бизнесээ оношлохгүйгээр амжилттай явах үндэс байхгүй

  • 2020-04-27 15:57:31

             Орчин үед бизнесээ оношлохгүйгээр амжилттай явах үндэс байхгүй болсон. Хүнээр бодох юм бол хүн эрүүл байсан ч оношлогоогоо хийлгэж, цаашдаа эрүүл байх үндэсээ хангаж байх хэрэгтэй. Бизнес ч мөн адил оношоо зөв тодорхойлж, асуудлаа шийдэх нь менежментийн үндэс юм. Зөвхөн асуудлыг оношлохгүйгээр миний бизнест хэдэн боломж байна вэ ? гэдгийг оношилж чаддаг, магадгүй таван боломжийг олж харсан хүмүүс бизнесийг өөр хийнэ, тавин боломжийг олж харсан хүмүүс тэр бизнесийг илүү давуу хийнэ. Зуун боломжийг олж,  харж нээсэн бизнесүүд өрсөлдөх чадвараараа ямагт тэргүүлнэ.

Системтэй сэтгэж ямар нэг зүйлийг орхигдуулахгүйгээр бизнестээ онош тавьж, өөрийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай байдлаар ашиглаж чаддаг энэ бизнес модель нь маш үр дүнтэй. Бизнесийн байгууллагууд менежментийн чадамжийн 9 бүлэг 90-н шалгуур үзүүлэлтэнд өөрсөддөө онош тавина.

Байгууллага хамт олныхоо манлайлал буюу Зүрхийг яаж эмчлэх үү ?
Байгууллагыхаа Хөрөнгө оруулалт буюу ходоодыг яаж эмчлэх вэ ?
Байгууллагынхаа уушиг буюу гадаад орчинтой зохицох чадвараа яаж дээшлүүлэх вэ ?
Байгууллагынхаа алсын хараа стратегийн менежмент буюу Нүдээ яаж сайжруулах вэ? гэх мэтээр бизнесийн байгууллагууд чадамжаа сайжруулах нь таны бизнесийн маш том эхлэл…

Ц. Өнөржаргал Менежментийн үндэсний зөвлөх

Сэтгэгдэл

Oyuka

2020-05-03 21:47:36 [202.9.46.64]

mundag ah shuu

Хариулах

Зочин

2020-04-27 17:53:07 [49.0.141.90]

Мэдлэгийн уул уурхай болсон хүн шүү. Баярлалаа

Хариулах

зочин.Х

2020-04-27 17:10:12 [2.206.43.170]

мундаг

Хариулах

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: