Жижиг, дунд бизнесүүд хямралын үед баримтлах оновчтой бодлого

  • 2020-04-28 14:55:03

              "Бизнес Онош" нэвтрүүлэг нь салбар салбарын тэргүүлэх экспертүүдийн туршлагыг нэвтрүүлдэг билээ. Энэ удаагийн "Менторс.мн" сайтын онцлох эксперт нейромаркетингийн Аксон Нейролаб төвийн үүсгэн байгуулагч, Аксиом Инк ХХК-ын Захирал Б. Нандин-Эрдэнэ” уригдлаа. 

Эдийн засгийн хямралын үед авч хэрэгжүүлэх хэд хэдэн алхамууд байдаг. Тухайн хямрал болоход үүсгэж буй хүчин зүйл миний бизнест хэрхэн нөлөөлж байгааг мэдэх тэр магнитуудыг хэмжих нь чухал үзүүлэлт байдаг.  Санхүүгийн хувьд тодорхой хэмжээний нөөцтэй байх ёстой. Нэг үгээр хэлбэл манай бизнесүүд хэтэрхий их өсөлтөндөө анхаараад, аюулгүй байдал буюу хямралын үед  хэрэглэх нөөцгүй байдаг. Жишээ нь:  малчид өвөл боллоо гээд өвсөө бэлддэг, хадлангаа авдаг түүнтэй адил бизнесүүд  хэзээ нэгэн цагт ямар нэг хямралын үед магадгүй ямарч борлуулалтгүй байхад зургаан сарын нөөцтэй байж, тогтмол зардлаа даах нөөцтэй байх хэрэгтэй.

Хэзээ бид хуримтлуулхуу гэхээр сайн цагтаал хуримтлуул. Нэг үгээр хэлбэл  борлуултын орлого өсч, бизнес тогтвортой явж байгаа үед орлогоо буцаагаад хөрөнгө оруулалтанд зарцуулах биш, тодорхой хэмжээний нөөцийг хямралын үед ашиглах нөөцтэй байх нь чухал. Манайхан тийм нөөцийг төдийлөн бүрдүүлдэггүй. Өсч байгаа үед маш их хэмжээгээр хяналтгүйгээр тогтмол зардлуудаа дагаад өсгөөд байдаг,  гэтэл тэр тогтмол зардлууд дараа нь хямралтын үед гай болдог.  Тэгхээр жижиг дунд, бизнес эрхлэгчид маань зургаан сар ямарч борлуулалтгүй үед тэсээд үлдэх нөөцтэй байх нь чухал зүйл юм.

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: