Үндэсний 40 гаруй компани нэгдэж, хамтарч ажиллаж болдогийн тод жишээ

  • 2020-05-01 10:31:02

  Менторс.мн сайт "Бизнес онош "нэвтрүүлгийн онцлох бизнесээр Монголын анхны хамтын нэрийн дэлгүүр болох 40 гаруй үндэсний шилмэл үйлдвэрлэгчид нэгдсэн "COOP" хамтын нэрийн дэлгүүрийн менежмент, ажлын арга барилыг онцлон танилцуулж байна. 

"COOP" STORE буюу хамтын эдийн засаг дээр суурилсан энэ менежментийн арга барил дэлхийд 1959 оноос дэлгэрээд явж байгаа. Анхны санаачлага бол Канад улсаас гарсан. Түүний дараагаар европын орнууд болон азийн орнуудаар дэлгэрсэн. Энэ арга барил нь Мухлагын эзэд, жижиглэн худалдаа эрхчлэгчид нэгдэн эдийн засгаа хувааснаар дангаараа түрээсээ, түгээлтээ хийдэг байсан бол хамтарч нэгдэж ажилласанаар зардал болоод эдийн засгийн хувьд маш үр дүнтэй байсан нь анх энэхүү хамтын менежментийн арга дэлгэрчээ.

Хамтарч, нэгдэж ажиллаж болдогийн тод жишээг харуулсан олон улсын туршлагыг эх орондоо амжилттай нэвтрүүлсэн, Монголын анхны хамтын нэрийн дэлгүүрийг байгуулж, Үндэсний 40 гаруй гаруй шилмэл үйлдвэрлэгчдийг нэгтгэсэн "COOP" хамтын нэрийн дэлгүүрийн менежмент, ажлын арга барилыг онцлон танилцуулж байна. Тус дэлгүүрийн менежментийн арга барил нь хамтдаа эдийн засгаа хуваая, түрээсээ хуваая, түгээлтийн сувгаа нэг болгое, маркетингаа нэг сувгаар , менежментээ хамтарч хийх гэх мэтчилэн хамтарч ажиллах нь маш олон давуу талыг бий болгож , олон улсын зах зээлд гарах том боломжийг бий болгож, үйлдвэрлэгчдэд үлгэр жишээ болж байна. 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: