Даатгалтай амины орон сууц хөтөлбөр хэрэгжинэ

  • 2022-06-17 19:28:13

             Хүний амьдралд учирч болох тааламжгүй үйл явдлын эрсдэлийг бууруулах, учрах хохирлыг хамгийн богино хугацаанд арилгах үр дүнтэй САНХҮҮГИЙН АРГА бол ДААТГАЛ юм.
Дэлхийн улс оронд хүн бүрийн хэвшсэн нэг хэрэглээ бол даатгалын салбарыг утгаар нь ашиглаж, амьдралд учирч болохуйц бүхийл эрсдэлээс өөрийгөө болон эд хөрөнгөө хамгаалдаг.
Манай улсад иргэдийн дийлэнхи нь хэрэглээний даатгалуудыг өргөн хэрэглэдэг. Жишээ нь: Автомашины гэнэтийн осолын даатгал, гэх мэтчилэн өдөр тутмын хэрэглээний даатгал өргөн ашигладаг. Тэгвэл хүний амьдралын хамгийн үнэт зүйл бол амьдрах орон байр, таны насан туршийн эд хөрөнгө болох үнэ цэнэтэй амины орон сууцанд эрсдэл тохиох нь элбэг байдаг тул гэнэтийн эрсдэлээс хамгаалж, даатгалд хамруулах нь таныг томоохон эрсдэлд санаа зоволтгүй амьдрах чухал алхам юм.


Амины орон сууцны инноваци хөгжлийн төв” нь 17-н жилийн түүхтэй үндэсний тэргүүлэх “Практикал_даатгал” ХХК-тай хамтын ажиллагааны санамж үзэглэлээ. Бид 3-р ээлжийнхээ захиалагчиддаа 1 жилийн турш үнэ төлбөргүй амины орон сууцаа даатгалд хамруулж, эрсдэлээс 100 хувь хамгаалах эрх болон чанар стандартын баталгаа зэрэг олон гайхалтай бэлгүүдийг барих болно. Мөн манайхаар дамжуулж амины орон сууцаа үндсэн үнээс 50 хувийн хөнгөлттэй үнээр даатгуулах боломжийг бид олгоно.
Таны амины орон сууц гэнэтийн болон гадны нөлөөллөөс болоод бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвэнд нь оруулах зардлыг олгодог ач холбогдолтой даатгал юм.
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  1. Галын эрсдэл
  2. Байгалийн эрсдэл
  3. Цахилгааны эрсдэл
  4. Сан техникийн эрсдэл
  5. Ус чийгний эрсдэл
  6. Гуравдагч этгээдээс хохирол учруулах эрсдэл
  7. Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
  8. Хулгай, хулгайн сэдлээр хохирол учруулах эрсдэл
  9. Дээрэм, дээрмийн сэдлээр хохирол учруулах эрсдэл

 

Бид таны хамгийн дотны зѳвлѳгч байж, үнэ тѳлбѳргүй зѳвлѳгѳѳ мэдээлэл ѳгч, амины орон сууцаа 100% гүйцэтгүүлэн түлхүүр гардуулах нөхцлөөр захиалах боломжтой. Мэргэжлийн хамт олон чанар, сэтгэл ханамжийг амлаж байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: