Амины орон сууцны нэг цонхны үйлчилгээг хүргэж байна

  • 2022-06-17 19:42:35

Амины орон сууцны инноваци хөгжлийн төвөөс санаачлан үндэсний болон инноваци шингэсэн дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, тэдний үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилах, амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид болон иргэдэд чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө мэдээ мэдээлэл түгээх, худалдаа, зээлийн үйлчилгээ гэх мэтчилэн дэвшилтэт технологиудын танилцуулгыг нэг дор онлайн болон үзэсгэлэн хэлбэрээр тогтмол зохион байгуулж байхаар боллоо.

Бид “Амины орон сууцны нэг цонхны үйлчилгээгээрээ” дамжуулан амины орон сууцтай холбоотой бүх төрлийн сервис үйлчилгээг нэг дороос хүргэн ажиллаж байна. Одоогийн байдлаар бид үндэсний болон олон улсын 20 гаруй компаниудтай хамтран ажиллаж, чанартай үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа билээ. Бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой чанараар баталгаажсан, байгаль экологид ээлтэй барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг 2020 оны 08.25 ны дотор info@aoc.mn цахим хаягаар танилцуулгаa илгээн хамтран ажиллахыг уриалж байна. Мөн амины орон сууцтай холбоотой бүх төрлийн сервис үйлчилгээ сонирхож буй иргэдэд үргэлж манай үүд хаалга нээлттэй байх болно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: