Орчин үеийн тренд амины орон сууц

  • 2022-06-17 19:48:56

                Манайх шиг эрс тэс уур амьсгалтай ОХУ, Норвеги, Канад, Финландын улс орнуудад амины орон сууцны чиг хандлага scandinavian хэв маяг бүхий барилгын 30 хувь нь шилэн хийцлэлтэй загварууд тренд болж байна. Энэхүү амины орон сууцны архитектурын шийдэл нь хүйтэн сэрүүн цаг уурын нөхцөлд маш тохиромжтой. Том цонх, шил нь нарны дулааныг өөртөө шингээж, байшинг өдрийн цагт гэрэлтэй нарны элчээр нийт дулааны 50 хувийг халаах чадвартай тул эрчим хүчний өндөр хэмнэлттэй эко шийдэл юм. Орчин үед амины орон сууцны чиг хандлага том саруул цонх, минимал хэв маяг руу хөгжиж байгаа тул эрхэм та ч мөн адил өөрийн амины орон сууцны архитектурын шийдэлдээ том саруул цонхийг төлөвлөж өгөөрэй. Нарны гэрэл нь хүний биед маш олон төрлийн ач холбогдолтой тул таны эрүүл мэнд болоод сэтгэл санааг тань өөдрөг байлгах үндэс юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: