Байшингийн дээвэр болон шалны дулаалгаа хэрхэн чанартай хийх вэ ?

  • 2022-06-17 20:00:50

Байшингийн дулаан алдагдлын дөрөвний нэг нь дээврийн хөндий болон шалнаас алдагддаг тул та дээвэр шалаа дулаалга хийснээр дараа дараагийн урсгал зардал болох тог цахилгаан, халаалтын зардалаа бууруулж, тохь тухтай дулаахан байшинтай болно. Мөн дээвэр, шалаа дулаалснаар өвлийн улиралд илүү дулаан, зуны улиралд илүү сэрүүн байх нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Амины орон сууцны дээврийн дулаалгыг хийхдээ та модон эсвэл бетонон дээвэр дээр Керамзитыг 20см зузаантай дэвсэж дээр нь ус болон чийг тусгаарлагч тавьж өгнө.
Харин шалны дулаалга хийхдээ бетонон тэгшилгээ хийхээс өмнө хөрсийг нягтаршуулж Керамзитыг 20 см зузаантай дэвсэж, дээр нь 5-7 см зузаантай бетон цутгана. Цутгасан бетон дээр та хулдаас, паркет, модон шал, плита, шалны халаалт зэрэгийг хийж болно. 1м2 шаланд ердөө л 13,000₮. Керамзитаар дулаалсан шал даацыг маш сайн авдаг учир нэг цэг дээр ирэх даралтыг жигд тарааж өгдөг, мөн өөрөө хатуу чулуулаг бүтээгдэхүүн тул урт удаан хугацаанд суулт өгдөггүй.

Керамзит өөрөө шатдаггүй, хорхоо шавьж керамзитанд үүрлэж үрждэггүй , химийн урвалд ордоггүй, шүлтэнд идэгддэггүй, хамгийн гол нь агшиж суулт өгдөггүй олон удаа хэрэглэж болдог онцгой шинж чанартай бүтээгдхүүн юм.
Керамзит 1м3=65,000₮
Үндэсний үйлдвэрлэгч “НЬЮ СЕВЕР” ХХК

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: