Токио хотод гаднаасаа нэвт харагддаг ухаалаг нийтийн 0-ын төслийг эхлүүлжээ

  • 2022-06-17 20:06:22

          Японы нийслэл Токио хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд гадна талаасаа нэвт харагддаг шилэн хийцтэй нийтийн жорлонгуудыг алдартай дизайнеруудын загвараар бүтээжээ. Уг ухаалаг жорлонгууд өнгө өнгийн шилэн хийцтэй бөгөөд хоосон үедээ дотрох нь нэвт харагддаг, хүн орж хаалгыг нь түгжих үед бүрзийж, харагдахаа больдог технологитой юм байна. Tokyo Toilet Project төслийг хэрэгжүүлэгч Nippon Foundation сан энэ ажлыг хариуцаж байгаа гэнэ.

“Нийтийн жорлонгуудад хоёр гол асуудал байдаг. Нэгдүгээрт дотор тал нь цэвэрхэн эсэхэд эргэлзэх эргэлзээ, хоёрт дотор нь хэн нэг хүн отож байх вий гэсэн айдас” гэж төслийг хэрэгжүүлэгчид тайлбарлажээ. Шинэ загварын нийтийн жорлон нь дээрх хоёр асуудлыг шийдсэн юм байна. Шөнийн цагаар шилэн жорлонгууд нь гэрэлтүүлэг болж, орчиндоо өнгө үзэмж нэмдэг гэнэ.

Япон улс нь жорлонгийн өндөр технологиороо алдартай. Угааж ариутгадаг, хатаадаг, халдаг, автоматаар сөхөгддөг зэрэг төрөл бүрийн үйлчилгээтэй жорлонгийн суултууруудыг Японы Toto компани үйлдвэрлэж, дэлхийн хэд хэдэн орны зах зээлд гаргадаг. Төслийг санаачлагчид нийт 17 шилэн жорлонг ирэх оны хавар гэхэд Шибуяад байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: