Амины орон сууцныхаа өмчлөх эрхийг хэрхэн бүртгүүлэх вэ?

  • 2022-06-17 20:22:53

Хувийн сууц, амины орон сууц шинээр барьж ашиглалтанд бүрэн оруулсан бол улсын бүртгэлд анх удаа эд хөрөнгийхөө өмчлөх эрхийг хэрхэн бүртгүүлэх талаарх материалын жагсаалтыг хүлээн авна уу.
Бүрдүүлэх материалын жагсаалт:

-Газар өмчлөх эрх олгосон шийдвэр /Засаг даргын захирамж, хавсралтын хамт/

-Эзэмших эрхтэй газар бол Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ

-Газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг /эх хувь/

-Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт

-Хувийн сууцны зураг төсөл /талбай, хэмжээ тусгах/

Хувийн сууцны бүтэн харуулсан гэрэл зураг /А4 цаасан дээр нааж тайлбар бичих, нэг хашаанд 2 ба түүнээс дээш сууцтай бол нэг зурагт багтаах, 2 ба түүнээс дээш зэргэлдээ эд хөрөнгийг нэг мэдүүлгээр бүртгүүлэх тохиолдолд нэг кадастрт багтаан зургийг авч тайлбар бичих/
Газрын мэдээллийн санд хаяггүй бол хувийн сууцанд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг.

-Үйлчилгээний үнэ хураамж: Тэмдэгтийн хураамж: эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,01 хувиар тооцох

-Үйлчилгээ үзүүлэх хугацаа: Ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.

Төлбөр тушаах банкны нэр, дансны дугаар:Аймаг, дүүрэг тус бүрийн Төрийн сангийн дансанд

Үйлчилгээ үзүүлэх хаяг байршил: Уг үйлчилгээг эд хөрөнгө оршин байгаа аймаг болон дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан авах боломжтой.

Зөвлөмж, анхаарах асуудал: Хуулийн заалт:

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1, 10.1, 10.6 дахь хэсэг.

Иргэнийн хуулийн 182.1 дэх хэсэг.
Анхаарах асуудал: Кадастрын зурагт бүртгүүлэх гэж буй үл хөдлөх эд хөрөнгө тусгагдсан байна
Газар өмчлөх шийдвэр, эзэмших гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтэд газрын хаяг, хэмжээ, зориулалт, нэгж талбарын дугаар, өмчлөгчийн овог, нэр, регистрийн дугаар зэрэг мэдээлэл зөрүүгүй байх.
Жич: Шаардлагатай тохиолдолд өмчлөгч нь иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулах баримт бичиг, дүрмийн хуулбарыг авна.
Дэлгэрэнгүйг…https://burtgel.gov.mn/service/index.php/eprs-newlist

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: