Амины орон сууцныхаа үнэ цэнийг бүтээ…

  • 2022-06-17 20:29:52

       Үл хөдлөх хөрөнгө тэр дундаа хаус буюу амины орон сууц бариулах, худалдан авах нь ердийн орон сууцыг бодвол өртөг өндөртэй ч хүртэх үр өгөөж ихтэй үл хөдлөхөд тооцогддог. Учир нь байршил, нэгдсэн төлөвлөлт, газар, амины орон сууцны хийцлэл зэргээс шалтгаалж таны насан туршийн үл хөдлөхийн үнэ цэнэ өсөн нэмэгдсээр байдаг. Иймд та амины орон сууцтай болохоор төлөвлөж байгаа бол дараах хүчин зүйлд анхаарлаа хандуулаарай.

Байршил
Хэзээд хөрөнгийн үнэлгээ хийж үнэ цэнийг тодорхойлоход БАЙРШИЛ хамгийн чухал нөлөөтэй байсаар ирсэн. Байршил сайтай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ олон жилийн дараа ч анхны үнэ цэнээ хадгалж эрэлттэй хэвээр байдаг. Та үл хөдлөх хөрөнгө буюу газар сонголт, амины орон сууц худалдаж авах, бариулахад ирээдүйд үнэ цэнэ нь өсөх байршилтай юу? гэдгийг харгалзан үзэж хөрөнгө оруулалтаа хийн шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. Үнэ цэнэтэй байршлыг тодорхойлохдоо ямар бүс нутагт байршилтай, ойр орчмын төлөвлөлт, дэд бүтэц, зам харилцааны шийдэл ,агаарын чанар зэрэг үзүүлэлтийг харгалзан үзэх бөгөөд тухайн улс орны онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байна.

Нэгдсэн төлөвлөлт
Хотын хаа нэг дангаар төлөвлөгдсөн хауснаас илүүтэй нэгдсэн төлөвлөлт ойр орчимд нь хийгдэж буйг анхаарч үзэх нь тухайн үл хөдлөхийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг. Учир нь нэгдсэн төлөвлөлтийг даган дэд бүтэц, зам харилцаа, нэгдсэн засвар үйлчилгээ, харуул хамгаалалтыг хамт төлөвлөдөг учир илүү тав тухтай, аюул, эрсдлээс хол амьдрах боломжийг бүрдүүлдэг.
Газрын хэмжээ
Мэдээж газар бол үл хөдлөх хөрөнгөд үнэ цэнэ нэмэх хамгийн чухал зүйл. Газар нь байгалийн хязгаарлагдмал нөөц учраас хүн ам нэмэгдэж эрэлт ихсэхэд нийлүүлэлтэд ямар ч өөрчлөлт орох боломжгүй, эрэлтийг хязгаарлах ямар нэгэн шийдэл байхгүй бол цаг хугацааны аясаар үнэ нь өссөөр байх шинж чанартай зүйл юм.

Хийцлэл
Таны үнэтэй цэнэтэй үл хөдлөхийн хийцлэл нэн тэргүүнд байх ёстой. Тав тухтай амьдрах орчинг бүрдүүлж, урт хугацаанд үнэ цэнээ алдалгүй байхад ашиглагдах материал, архитектур, экстерьер, интерьерийн шийдэл, дэд бүтэц шийдсэн эсэх хамгийн чухал. Тиймээс хувийн орон сууцад хөрөнгө оруулахдаа эдгээр зүйлсийг сайтар нягтлан үзэх нь зүйтэй.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: