Вакум цонхоо хэрхэн зөв сонгох вэ?

  • 2022-06-19 15:56:58

ЦОНХОО ХЭРХЭН ДУЛААЛАХ ВЭ

Цонхыг полиэтилен буюу гялгар уутаар дулаалбал зүгээр. Цонхоо солих гэж байгаа айлууд гурван давхар шиллэгээтэй өргөн рамтай цонхоор соливол зүгээр. Вакуум цонх гэж байхгүй. Вакуум гэдэг нь агааргүй орчин гэсэн үг. Хоёр давхар эсвэл гурван давхар шиллэгээтэй хуванцар рамтай цонх л гэж ярина.


Вакум цонх Монгол орны нөхцөлд 3 давхар шилтэй байх нь хамгийн зөв сонголт боловч бид санхүүгийн байдлаас шалтгаалан 2 давхар шилтэйг сонгодог нь нууц биш. Энэ тохиолдолд цонхны жийргэвч резинээр дулаан алдахаас гадна шилнээсээ дулаанаа алддаг. Магадгүй таны гэрийн дулаан хангамж хангалттай сайн бол энэ төдийлөн мэдэгдэхгүй байж болох ч угаас дулаан алдагдал ихтэй бол энэ хэсгийн дулаан алдагдлыг доорх аргаар зогсоож болох гэнэ. Ингэхдээ юуны өмнө бидний сайн мэдэх амархан хагарч, гэмтдэг эд зүйлсийг савлаж хайрцаглахад хэрэглэдэг жижиг жижиг бөмбөлөгтэй гялгар цаасыг дулаалах цонхны хэмжээтэй бэлдэх шаардлагатай юм. Бид ийм гялгар цаасын бөмбөлөгийг хагалаж зугаацах дуртай байдаг шүү дээ. Магадгүй үүнийг гадуур метрлэж зардаг ч байж мэднэ.

Резинийг нь солих шаардлагатай гэж ярьдаг. Энэ нь хэр зөв бэ?

Цонх хөлрөөд цантаад эхлэхээр хамгийн түрүүнд хүмүүс резинийг нь солих гэдэг. Мэдээж резин нь хатаад муудчихсан бол солих шаардлагатай. Хоёр жилийн өмнө цонхоо сольсон бол юу юугүй резинийг солиод байх шаардлага байхгүй. Цонх цантаж хөлрөөд байвал дулааны алдагдал, агааржуулалттай холбоотой. Таны амьсгалж байгаа агаарт уур чийгийн хэмжээ өндөр байна. Уур чийг өндөр байх нь дулааны алдагдал, агааржуулалт муутай байгаатай холбоотой.

Хоол цай хийгээгүй байсан ч байнгын уур чийгтэй байвал дулааны алдагдал өндөр байгаагийн илрэл. Гуравдугаар шалтгаан нь цонхыг буруу суулгасан, хийц муу байгаатай холбоотой. Манайхан цонхыг хаа сайгүй суулгачихдаг. Мэргэжлийн хүнээс асуух хэрэгтэй. Амлагааг бас өөрөөр хийдэг болсон.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: