Амины орон сууцаа хэрхэн дулаалах вэ?

  • 2022-06-19 16:00:15

Дулаан алдагдлыг багажаар хэмжихээс гадна хүн өөрийн мэдрэмжээр мэдэх бололцоотой. Байшингийн дотор хана буюу өрөө хоорондыг тусгаарлаж байгаа хана дулааны алдагдалгүй байдаг. Өрөө хоорондыг тусгаарлаж байгаа хана дээр нэг гараа тавиад, гадна хана дээрээ өрөөсөн гараа тавьж үзнэ. Ингээд үзэхэд гадна хана хүйтэн байвал ханаараа дулаан алдаж байна гэсэн үг. Дулаан алддаггүй газраа нэг гараа тавьж үзээд харьцуулах хэрэгтэй. Дотор хана дээрээ нэг гараа тавиад, шалан дээрээ нөгөө гараа тавьж үзэхэд шал нь хүйтэн бол шалаараа дулаан алдаж байна гэсэн үг.
10 см-аас доош дулаалгатай ихэнх байшин дулааны алдагдалтай байдаг. Манайхан дулаалахдаа хоорондын зай завсрыг анзаардаггүй учраас тэрүүгээрээ дулаанаа их алддаг.

БАЙШИНГ ХЭРХЭН ДУЛААЛАХ ВЭ

Шалыг 10 см, ханыг 15 см, таазыг 20-25 см орчим зузаантай дулаалснаар илүү үр дүнтэй болно.

Шал дулаалах нь

Дулаалгын олон төрлийн материал бий. Шалаа цутгаад дээр нь паркет тавьсан айлууд шалаараа их дулаан алддаг. Тиймээс шалаа сайтар дулаалах ёстой. Шалан дээрээ даац даах чадвартай материал ашиглах нь тохиромжтой. Даац даах чадваргүй базальт ашиглах гэж байгаа бол заавал рам зангидаж агаарынх нь орон зайг хадгална.

5 см-ын зузаантай базальтыг шууд шалан дээрээ дэвсвэл дээр нь гишгээд шалчийлгана. Шалчийлгахгүйгээр агаарын орон зайг хадгалахын тулд рам зангидаж дээр нь даац даах чадвартай зузаан панер тавибал илүү үр дүнтэй.

Хана дулаалах нь

Ханаа дотор талаас нь дулаалж болдоггүй гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ агаарын орон зай буюу амьсгалдаг орон зай үүсгэвэл зүгээр. Дулаалгын материал дотроо ширхэглэгт материал буюу базальт гэж бий. Ширхэглэгт дулаалгын давуу тал нь амьсгалж байдаг. Амьсгалж байдаг мөртлөө дулаанаа хадгалдаг.

Анхаарах юм нь нэмэлтээр уур тусгаарлагч буюу ширхэглэгт дулаалгын материалаа хамгаалж байдаг амьсгалдаг даавуу материал ашигладаг. Базальтыг гадна талд хийсэн үед фасадны материал хийхдээ заавал 3-5 см зай авч хөндий хийх хэрэгтэй.

Тааз дулаалах нь

Дулаан агаар дээд хэсэгт байдаг. Дээр байгаа дулаан агаарыг дотор орчиндоо хадгалаад үлдэхийн тулд таазаа маш сайн дулаалах хэрэгтэй. Таазаа дулаалахдаа амнуудыг нь дарж олон давхар дулаалах нь чухал.

ИРГЭД ЮУН ДЭЭР АЛДДАГ ВЭ

Манайхны ихэвчлэн ашигладаг хөөсөнцөр дулаалгын материалд ордог боловч хорхой шавж үүрлэх, буруу хийснээс болж хананы дотор хөгц мөөгөнцөр үүсэх аюултай байдаг. Аль алийг нь зөв хийх ёстой.

Дулаалгын материалд шилэн хөвөн ашиглахаа больсон. Мөн иргэд хуйлаастай байдаг хөвөнг хананд хийдэг. Хуйлмал хөвөнг шал таазанд хийх зориулалттай учраас хананд хийхээр доошоо унжаад буучихдаг. Тэгснээр ханын дээд хэсгээр дулаанаа алддаг.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: