Агаар сэлгэлтийн систем гэж юу вэ?

  • 2022-06-19 16:05:40

Агаар сэлгэлтийн системийн тухай ярихаас өмнө агаар солилцоо, агаар сэлгэлт гэдэг ойлголтуудыг дурдах нь зүйтэй.

Агаар солилцоо – Тасалгаанаас бохирдсон агаарыг зайлуулж цэвэр агаарыг оруулан өгөх, Агаар сэлгэлт – тасалгаанд шаардлагатай агаар солилцоог хангах арга хэмжээний иж бүрдэл
Агаар сэлгэлтийн систем – Орон сууц, олон нийтийн барилгын ба үйлдвэрийн барилгын өрөөний тооцоолсон агаар сэлгэлтийг хангасан тоног төхөөрөмж ба дамжуулах хоолой бүхий иж бүрдлэл, агаар сэлгэлтийн системийн зорилго нь өрөөний агаарын орчны хэвийн үзүүлэлтийг барих эрүүл ахуй, ариун цэвэр, технологийн шаардлага буюу Тасалгааны агаарын чанар гэж юу вэ? мэдээнд дурдсан Агаар сэлгэлтийн системийн үндсэн шаардлагыг хангах зорилгоор агаар сэлгэлтийн системийг байрлуулдаг.

Агаар сэлгэлтийн системийг дараах байдлаар ангилдаг. Үүнд:

Өрөө тасалгааны нийт эзэлхүүнээр агаарыг солилцуулж байвал ерөнхий солилцооны систем гэж нэрлэнэ.

Хортой зүйл ба бохирдлого ихээр ялгаруулдаг тоног төхөөрөмж буюу ажлын байрын дэргэд, дотор нь агаарыг солилцуулж байвал байрын систем гэнэ.

Агаар солилцооноос хамаарч

Агаар сэлгэлтийн оруулах систем. Энэ нь тасалагаанд шаардлагатай үзүүлэлт бүхий цэвэр агаарыг оруулна.
Агаар сэлгэлтийн зайлуулах систем. Энэ нь өрөөнөөс бохирдсон агаарыг зайлуулна.
Ерөнхий зориулалтаас нь хамаарч дараах төрлүүдтэй

Агаар сэлгэлтийн ерөнхий солилцооны систем – Агаар оруулах ба зайлуулах гэсэн үндсэн хоёр системийн бүрдэл’
Кондиционерын систем – Агаарыг шүүх, халаах, хөргөх, хатаах, чийглэх зэргээр бүрэн боловсруулж оруулах тоног төхөөрөмж, дамжуулах хоолой бүхий инженерийн хийц ба агаар сэлгэлтийн оруулах системийн нэг хэлбэр юм.
Хийн тээврийн систем – Энэ нь нунтаг ба ширхэгт хог хаягдал, очёс мэтийг сорж зайлуулах тоног төхөөрөмж, дамжуулах хоолой бүхий инженерийн хийц ба агаар сэлгэлтийн зайлуулах системийн нэг төрөл юм.
Аэраци – Агаарыг ердийн аргаар зохион байгуулалттай солилцуулах хийц юм.
Агаар сэлгэлтийн системийн үндсэн эд ангиуд

Агаар сорж зайлуулах систем

Ердийн ажиллагаатай

Агаар сорох сараалж
Агаар дамжуулах босоо суваг
Цуглуулах пин(короба)
Зонт (шахт)
1. Агаар сорж цуглуулах сараалж
2. Холбох хэрэгсэл
3. Агаар дамжуулах хоолой
4. Сэнс
5. Агаар түрэх хоолой
6. Агаар цэвэрлэх төхөөрөмж
Агаар сорж зайлуулах системд бохирдсон агаарыг атмосферийн агаарт хаяхын өмнө агаарыг цэвэрлэх шаардлагатай бөгөөд үүнд шүүлтүүр, тоос баригч, циклон мэтийн холбогдох төхөөрөмжүүдийг хэрэглэнэ.
Агаар оруулах систем
Агаарыг ердийн ажиллагаагаар оруулахад цонх, цонхны салхивч, хаалга, зориулалтын нээлхий, нүх зэргийг хэрэглэгдэнэ.
Агаар оруулах механик ажиллагаатай системээр өрөө тасалгаанд агаар өгөхдөө шүүх, халаах, хөргөх, хатаах, чийглэх, зэргээр боловсруулалт хийх бөгөөд ингэхийн тулд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр тоноглоно.

Агаар сэлгэлтийн системийн үндсэн эд ангиуд

Гаднаас цэвэр агаар оруулж бохирдсон агаарыг шууд гадагш нь хаяна. Агаар оруулах систем, Агаар сорж зайлуулах систем
Агаар сэлгэлтийн системд агааржуулалтын хорго, агааржуулалтын төхөөрөмж гэсэн нэр томъёог ихээхэн хэрэглэдэг:
Агааржуулалтын хорго гэдэг нь агаар сэлгэлтийн оруулах ба зайлуулах системийн тоног төхөөрөмж тухайлбал агаарын халаах, хөргөх, чийглэх, цэвэрлэх зэргээр боловсруулах, хөдөлгөөнд оруулах төхөөрөмжүүдийг байрлуулсан өрөөг хэлнэ. Үүнийг системийн хорго гэж ангилан нэрлэдэг.
Агаар сэлгэлтийн системд сэнс цахилгаан хөдөлгүүр, дамжуулга, доргион тугаарлагчийн иж бүрдлийг агааржуулалтын төхөөрөмж гэх бөгөөд дуу намсгах төхөөрөмж хэрэглэнэ.

Эх сурвалж: http://thermotech.mn/

 
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: