Гэртээ ажиллах орчноо бүрдүүлэх шинэлэг санаанууд

  • 2022-06-19 16:16:36

               Дэлхий нийтээр хөл хориотой энэ цаг үед хүн бүр гэрээсээ ажлаа явуулах шинэ горимд шилжээд байгаа билээ. Албан тасалгаанд ажиллах хэрэгцээ шаардлага өөрчлөгдсөөр байна. Өмнө нь фрилансерүүд, дизанейрүүд гэх мэт чөлөөт уран бүтээлчид л гэрээсээ ажиллах боломжтой гэсэн ойлголт байсан бол ердийн оффис ажилчид ч зарим үед гадуур эсвэл гэртээ ажилладаг болжээ. Тэгвэл орчин цаг үед ажлыг хаанаас ч явуулах боломжтой болж, интернет, цахим сүлжээ хөгжсөн энэ үед та гэртээ өөрийн ажиллах орчныг бүрдүүлэх нь олон талын ач холбогдолтой болсон.


Хамгийн хөдөлмөрч ард түмэн гэх тодотголтой Японд гэрээсээ ажлаа хийх боломж нь эрчтэй хөгжсөн. Японы нийт компанийн 26 хувь нь л ажилчдаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрчээ. Гэхдээ энэ тоо жилээс жилд өсөж буй. Японы Засгийн газар гэрээсээ ажлаа явуулах нь зөвхөн тээврийн хөдөлгөөний ачааллыг багасгаад зогсохгүй хүмүүсийн ажлын нөхцөлийг сайжруулах нэг боломж гэж тайлбарлажээ. Тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хироши Ониши “Өмнө нь олон цагаар ажиллахыг сайн гэж үздэг байсан бол ирээдүйд энэ ойлголт үгүй болно” хэмээсэн байна. Иймд та ч мөн адил өөрийн гэртээ ажиллах орчноо хамгийн сайхнаараа өөрт тав тухтай байдлаар бүрдүүлээрэй. Таньд хэрэг болохуйц гэрийн оффисс шинэлэг санааг хүргэж байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: