Дээврийн агааржуулалтаа зөв шийдээгүйгээс болж, гарах эрсдэлүүд

  • 2022-06-19 16:41:36

              Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд амины орон сууцны нарийн детал ажлуудыг мэргэжлийн байгууллага болон мэргэжлийн хүнээс зааварчилгаа авч хийгээгүйгээс болж иргэд эд хөрөнгө санхүүгээрээ хохирдог. Амины орон сууцыг зуны улиралд бариулаад чанарын үзүүлэлтийн гол шалгуур нь өвлийн улирал болон хаврын улиралд чанар нь мэдэгддэг. Өвөл болохоор тухайн байшингийн дулаан алдалт, цан цохих, хөрсний овойлт хөлдөлт, хавар болохоор дээвэр таазнаас ус гоожих гэх мэт олон бэрхшээлтэй тулгардаг. Бидний хүргэх энэ удаагийн зөвлөгөө ” Байшингийн дээврийн дулаалга болон агааржуулалтын талаар бэлтгэлээ.

Амины орон сууцны дулаан алдалтын 30 орчим хувийг дээврээс алддаг. Дээврээ сайн дулаалвал дулаан алдалт 30 хувиар буурна гэсэн үг. Дулаан алдагдалгүй байшин таны эдийн засагт хэмнэлттэй төдийгүй байшингийн чанарт ч чухал нөлөөтэй. Иргэдийн зүгээс дээврийн дулаалгыг стандартын дагуу хийгээгүйгээс болж өвлийн улиралд дээвэр дотор цан цохих, мөстөлт үүсэх, дээврийн гадаргуу ус зайлуулах хоолойд мөс хуримтлагдаж хагаралт үүсдэг. Хаврын улирал болж дулаархаар дээврийн хөндийн агааржуулалтыг хийгээгүйгээс болж өвөл хуримтлагдсан цас мөс хайлах, хөлрөлт үүсэж чийгтэж дээврийн хөндийн модон эд ангиудыг өмхийрүүлэх, таазны хөндийн дулаалгыг норгох, хөгц үүсгэж муутгах, өрөө тасалгаа болон таазны хавтангийн зааг, булан тохойгоор дусаал болон гоожиж өрөө тасалгааны шохой, ханын цаасыг ховхлон урсаж дахин засвар хийхээс өөр аргагүй болгодог. Үүнээс сэргийлэх нэг чухал зүйл бол хана болон таазны дулаалгын гадна талаар дээврийн хөндий рүү орсон агаар чөлөөтэй сэлгэж гадагшилж байхаар дээврийн хөндийн агааржуулалтыг шийдэж өгөх явдал юм. Таазнаас дээш дээврийн хөндий рүү гарсан агааржуулалтын хоолойгоо сайтар дулаалах шаардлагатай. Тэгэхгүй бол дээврийн хөндийд байгаа хоолой хүйтнээс дотор тал руугаа цан цохиж тэр нь дотогшоо хоолойгоо даган урсаж орж ирж агааржуулалтын нүхээр дусалж гоождог.

Хэрэв агааржуулалтын хоолойг дулаалаггүй дээвэр дотор байрлуулсан бол мөстөж хөлдөж бөглөрөл үүсч хагарна. Тиймээс агааржуулалтын хоолойгоо мөн дулаалах хэрэгтэй.

Дээврийн агааржуулалтын төхөөрөмж

Дээврийн агааржуулагч нь байшингаас гарч буй дулаан уур гадагшилахад онцгой үүрэгтэй. Дээврийн агааржуулагч нь хоолойгоор хийгдсэн бөгөөд диаметр нь 63-аас 110 мм-ийн хооронд хэлбэлзэж болно. Хоолойн орой дээр шүхэрээр хучигдсан бөгөөд энэ нь агаар мандлын хур тунадасыг сэнс рүү оруулахаас сэргийлдэг. Эдгээр төхөөрөмжийг дараахь материалаар хийсэн болно.

Дээврийн агааржуулагчийг суурилуулах схемүүд

ОХУ-ын дээврийн агааржуулалтын төрөл бүрийн мэдээ зөвлөгөөг цахим хайлтын системээс хайж үзвэл технологийн хувьд дэвшилтэт олон шийдэл байгаа. Иймд та өөрийн байшингийн дээврийн онцлогтоо тохируулж зайлшгүй дээврийн агааржуулалтаа шийдэж эрсдэлээс үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгөө хамгаалаарай.

 

 
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: