Инновац 2021: Хоногт 3500 л далайн усыг нарны эрчим хүчээр цэвэршүүлж байна

  • 2022-06-19 16:43:48

         Финляндийн Solar Water Solutions гэдэг компаны инженер Хейки Похжола нь цагт 3500 л далайн ус болон бохир усыг нарны эрчим хүч ашиглан цэвэршүүлдэг инновацлаг төхөөрөмж бүтээжээ. Усны хомсдолд ороод буй улс орнуудад аль хэдийн энэхүү дэвшилтэт технологио нэвтрүүлэн хувьсгал хийж чаджээ. Өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрт 10 000 гаруй хүн Solar Water Solutions компанын далайн цэвэршүүлсэн усыг хэрэглэж байна.
Solar Water Solutions (SWS) компани нь далайн ус, эсвэл бохир усыг нарны эрчим хүчээр ундны ус болгон хувиргаснаар алсдаа дизель түлшээр ажилладаг цэвэршүүлэх үйлдвэрүүдийг байхгүй болгож, байгаль экологи, эрүүл мэндэд ээлтэй байхаар шийдэж, усны үнийн бодлогыг хямд тогтвортой болгохын төлөө хичээн ажиллаж байгаа гэлээ. Энэ мэтчилэн нийгэмд агаар ус мэт хэрэгцээтэй инновацлаг технологиуд нэвтэрч байгаа нь хүн төрлөхтөнд төдийгүй байгаль экологид маш үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Танилцуулга: Solar Water Solutions (SWS) компани

http://<iframe width="600" height="360" src="https://www.youtube.com/embed/HPpI1M5PMTE" title="Solar Water Solutions - Clean water with just sun!" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: