Өөрөө байшингаа барихаар шийдсэн сургамжит түүх минь…

  • 2022-06-19 16:59:56

Хувийн Хаус барих гэж байгаа иргэдэд санаа болгон бичлээ.
Би хувьдаа нэг байшин барих гэж оролдож үзлээ. 3 сараас эхлээд БЭЛТГЭЛ АЖИЛ маань эхлэн, барилгын зургаа гаргаж, төсвөө тооцоолоод, зөвшөөрөл хөөцөлдсөөр байтал 5 сар хүрчихлээ. Арай гэж бүх зөвшөөрөл бүрдэхээр нь Эрээн хот руу барилгын материал татахаар явлаа. Материал татах ч амархан байв. Хамгийн хэцүү нь гааль дээр духандаа нэг сум зоолгоод, дараа нь Замын үүд дээр 7 хоног хонин гүрвэл болсон маань анхны сургамж боллоо.
Ингэж зовсоны эцэст арай хийж барилгын материалаа Улаанбаатарт авчраад барилгаа барих боллоо. Барилгын материалаа татчихсан юм чинь БАРИЛГА УГСРАЛТ шатандаа орлоо. Ажилчид гэж ердөө л Туршлагын туулай байсан гэхэд болно.Зуун айл-ын Би чадна-нуудын дотор чаддаг амьтан нэг ч алга.

За тэгээд өндөр мэрэгжлийн ажилчин хайж, Зар мэдээ, Шуурхай зар сонингийн газар руу шогшсоор байтал наадам хаяанд тулчихлаа. Монголчууд маань сайхан наадаад л, миний барилга сайхан саатаад л… НАЙР НААДАМ-ын шатлал нь хэзээ дуусах юм бол? Бүү мэд.
Наадмын дараа бага наадмууд, бага наадмын дараа бас нэг бага наадам. Наадам наадмын үргэлжлэл урссаар 9 сар болж намар хаяанд тулчихдаг юм байна. Арай хийж хэдэн ажилчин цуглуулж аваад ХУГАЦАА НӨХӨЛТхийх шатандаа орлоо. Намар болж хүйтэний эрч наашилж байгаа болохоор өдөртөө хийсэн бетон зуурмаг шөнөдөө хөлдөж хоноод нэг ч олигтой юм болсонгүй.
За даа,Энэ жил ч өнгөрлөө! Баахан болсон болоогүй ажилчидтай цалингийн хэрүүл хийж, дээд доод дарга нарт хээл хахууль өгсөөр байгаад барилгын төсвийнхөө хагасыг нь салхинд хийсгэчихлээ. Ирэх жил үлдсэн хагасаар нь ямаршуухан байшин босох бол гэж бодохоос үстэй толгой арзайж байсан.

Түүхийн үргэлжлэл
Өвөлжин барилгын технологийн судалгаа хийлээ. Яавал үлдсэн жаахан мөнгөөрөө гайгүй байшин босгох вэ?
Энэ бол миний өөртөө тавьсан шаардлагууд.
Энэ асуултын хариуг их ч хайлаа. Яагаад эдгээр асуулт миний хайлтын үндсэн зорилго болсон бэ? гэвэл…
Ажилчид маань гэж дандаа Туршлагын туулайнууд болохоор байшин барих ХЯЛБАР технолог хэрэгтэй.
Монголд барилгын угсралтын сезон богинохон болохоор ХУРДАН дуусгах хэрэгтэй.
Би барилгын төсвийнхөө хагасыг салхинд хийсгэчихсэн болохоор ХЯМД байх хэрэгтэй.
Санаа байвч, сачий хүрэхгүй юм чинь ЭНГИЙН байх хэрэгтэй.
Нэг насаараа амьдрах юм чинь ДУЛААН байх хэрэгтэй.
Миний байшин – Миний нэр төрийн баталгаа болохоор ЗАГВАРЛАГ байх хэрэгтэй.
https://www.terbumtan.com/index.php/022/304-bi-001

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: