Модерн эко хаусны шинэлэг шийдэл-121 м2

  • 2022-06-19 17:03:25

              Мод бол эрт дээр үе 12-13-р зууны үеэс хүн төрөлхтөн амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн барилгын материал юм. Модон материал нь амьсгалж, хүчилтөрөгч ялгаруулдаг ба , гэр доторх чийгшил ихэсвэл чийгийг шингээн авч, харин агаар хуурай үед чийг ялгаруулан хүний амьдрах таатай хэмжээг зохицуулж байдаг нь уг хийцийн онцлог давуу тал юм. Манай орны нөхцөлд цаг уурын онцлогоос шалтгаалж модон хийцлэлд арчилгаа шаарддаг, дулаалга тал дээр стандартын дагуу хийгээгүйгээс болж өвөлдөө хүйтэн байдаг.

Улс орон бүр өөрийн онцлогт нийцүүлэн энэ технологийг сонгон нэвтрүүлж байна. Тухайлбал агаар, ус бохирдуулдаггүй, хаягдал багатай эко технологи гэж үзэн хойд Америк, Европын улс орнууд сонгосон бол далайн хүчтэй шуурга, газар хөдлөлтийн мужид оршдог Япон, Хятад, Шинэ Зеланд, Индонез зэрэг улс орнуудад газар хөдлөлтөд тэсвэртэй гэж тооцсон. Технологийн горимын дагуу хатаасан сайн чанарын модыг нааж боловсруулсан наамал дүнз нь байгалийн дүнзийг бодвол эдэлгээ удаан ашиглалтын явцад хагаралт цууралт өгдөггүй. Иймд модон материалтай хийцлэл сонгох бол чанар талаас нь сайн судлах хэрэгтэй. Энэхүү загвараар блокон дулаан алдагдалгүй эко хаус барих боломжтой. Иймэрхүү хийцлэл загвараар зураг төслийн ажлаа хийлгэх боломжтой.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: