Дэлхийн тренд жагсаалтыг тэргүүлэгч: Скандинав хаус

  • 2022-06-19 17:25:51

        Хойд зүгийн сэрүүн уур амьсгалтай бүсээс гаралтай энэхүү дизайны чиг хандлага нь 20-р зуун буюу 50-иад оны үед түгэн дэлгэрсэн. Энгийн бөгөөд маш тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг учраас архитектур, интерьерын загварын салбарынхан үргэлж таашаасаар ирсэн.

Ихэнх хүмүүс минимал хэрнээ илүү тухтай амьдрахын тулд скандинав дизайныг сонгодог. Тиймээс дэлхийн тренд жагсаалтын тэргүүлэх эгнээнээс бууж байгаагүй юм. Хязгааргүй үзэгдэх орчноос гадна байгалийн үзэсгэлэнг гэрээсээ шууд тольдох саруул том цонхтой, эрчим хүчний хэмнэлттэй, зардал багатай гэх мэт олон давуу талыг санал болгодог Скандинав хэв загварын зураг төслийн ажлаас танилцуулж байна.

Минимал: Олон төрлийн чимэглэл, хэт нүсэр тавилга, хээ угалзыг эндээс та олж харахгүй. Учир нь нэг өнгөөр дагнасан цулгуй байдал энэ загварыг илтгэх чухал шийдлийн нэг. Зайлшгүй хэрэгцээт зүйлийг агуулдгаараа минимал хэв маягтай дөхөх боловч илүү тухтай, бас байгалийн мэдрэмжийг төрүүлдгээрээ ялгардаг.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: