Минималист хаусыг чанартай материалаар барих нь….

  • 2022-06-20 14:39:18

          Жил ирэх тусам иргэдийн хандлага орон сууцнаас илүүтэйгээр амины орон сууцанд амьдрах хүсэл сонирхол эрэлт нэмэгдсээр байна. Хотын төв цэгт шамбааралдаж, өвлийн улиралд агаарын бохирдолд эрүүл мэндээрээ хохирч, үр хүүхэд гэр бүлээрээ тав тухтай, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж амьдрах нь маш чухал хэрэгцээ шаардлага болсон. Барилга бүтээн байгуулалтын салбарт барилгын эко материал, дэд бүтэц бие даасан шийдэл, ухаалаг ногоон технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ хурдацтай хөгжиж байгаа нь амины орон сууцанд орон сууцанд амьдарч байгаа мэт амьдарах бүрэн боломжтой болсон. 2 давхар амины орон сууцны барилгыг каркасалж баривал илүү чанартай барилга болно.
Барилгыг төмөр бетон караказ цутган босгож, тоосгоор эсвэл блокоор дүүргэж, мөн бүрэн цутгаж барьдаг. Барилгын өндөр, дизайн зэргээс шалтгаалаад хийцлэл нь янз бүр байна. Гэхдээ ямар ч барилгын хувьд, арматур болон цементийн чанар онц чухал нөлөөтэй.

Цемент буюу зуурмагны чанарыг зуурмаг ирэх болгонд дээж аван лабораторид шинжлүүлж чанарыг баталгаажуулсан гэрчилгээ авах учиртай. Арматур ч мөн адил ямар барилгад ашиглахаас шалтгаалаад чанар нь харилцан адилгүй бөгөөд чанарыг нь мөн адил лабораторид шалгадаг. Тиймээс, сонирхсон эсвэл захиалсан үл хөдлөх хөрөнгийхөө арматур ба бетон зуурмагны чанарын шинжилгээний гэрчилгээтэй нь танилцаарай.

Бас нэг сонирхох учиртай зүйл бол цутгалт хийхдээ хэв хашмал ба тулаас ашигладаг эсэхийг асуугаарай. Цутгалтыг чанартай хийж, барилгын ажлыг хургадсгахад мөн байгаль орчинг сүйтгэдэгггүй зэрэг олон сайн тал тулаас, хэв хашмалд бий. Цутгалт хийх явцад бетоныг чичиргээнд оруулж, нягтаршуулдаг бөгөөд энэ үед хэв хашмал задрахгүй бат бөх байж, гажилтгүй байх учиртай. Таны төсөөлж буй амины орон сууцны орц найрлага чанараар баталгаажсан, гарал үүсэл нь тодорхой байх шаардлагатай.

Барилгын чанар материалын чанараас гэдэг маргаангүй үнэн. Жишээ нь энгийн стандарт барилгын хувьд голдуу 250 маркын бетон, 400 маркын арматур ашигладаг. Гэтэл өндөр зэрэглэлийн орон сууцны бетоны марк нь өндөрсөж, усны хамгаалттай болдог жишээ бий. Үүний үр дүнд, үндсэн хийцийн шинж чанар бат бөх болно.

Дагаад бусад материалын чанар ч сайжирдаг. Нөгөөтэйгүүр, барилгын зураг төсөлд тусгасан бараа материалын чанарыг өртөг бууруулах үүднээс бараа материалын сонголт хийх үед бууруулах тохиолдол байдаг. Тиймээс зурган дээр зааж өгсөн материалын чанарыг бодит материалын чанартай харьцуулж хараарай. Мөн барилгад ашиглагдсан материалуудын мэдээллийг нийлүүлэгч байгууллагуудаас нь авсан ч болно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: