2021 оны амины орон сууцны чиг хандлага

  • 2022-06-20 14:45:21

             Урин дулаан цаг наашилж барилга бүтээн байгуулалтын ажил эхлэх цаг айсуй. Жил ирэх тусам иргэдийн хандлага орон сууцнаас илүүтэйгээр амины орон сууцанд амьдрах хүсэл сонирхол эрэлт нэмэгдсээр байна. Хотын төв цэгт шамбааралдаж, өвлийн улиралд агаарын бохирдолд эрүүл мэндээрээ хохирч, үр хүүхэд гэр бүлээрээ тав тухтай, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлж амьдрах нь маш чухал хэрэгцээ шаардлага болсон. Барилга бүтээн байгуулалтын салбарт барилгын эко материал, дэд бүтэц бие даасан шийдэл, ухаалаг ногоон технологийн бүтээгдэхүүн үйлчилгээ хурдацтай хөгжиж байгаа нь амины орон сууцанд орон сууцанд амьдарч байгаа мэт амьдарах бүрэн боломжтой болсон. Энэ удаагийн зөвлөгөө мэдээллээрээ Амины орон сууцны чиг хандлага 2021 сэдвийг онцлон иргэдийн сонирхол хүсэл шаардлага дээр тулгуурлан мэдээлэл бэлтгэлээ.

Амины орон сууцны хийцлэл, загварын хандлага: 2021 онд амины орон сууцны архитектурын шийдэлд минималист энгийн хийцлэлтэй, ашигтай талбай ихтэй модерн хэв маяг давамгайлж байна. Иргэдийн зүгээс жижиг м2-тай гэлтгүй уламжлалт загвараас татгалзаж шалнаасаа тааз хүрсэн саруул том цонх, өөрийн хэрэгцээ санхүүгийн боломжиндоо тохируулж, хамгийн үр ашигтай, эмх цэгцтэй зөв төлөвлөлтийг сонгож байна.

Энэхүү амины орон сууц нь 60 м 2 модерн загвартай. 1 унтлагын өрөөтэй, зочны өрөө, гал тогоо

Цонхны хуваалтын загвар байшингийн хэлбэр, хэмжээ архитектурын шийдэлтэйгээ уялдаж байна.

Гадна фасаданд мод чулуун чимэглэл түлхүү давамгайлж байна. Амины орон сууцны орчин үеийн загварт тод өнгөнөөс татгалзаж, аль болох энгийн загварлаг байдлыг чухалчилж байна.

Хийлэлийн хувьд Монгол орны жилийн 4-н улиралд тохирсон галд тэсвэртэй, чанартай материал болох хөнгөн блокон хийцлэлтэй, хөрсний шинж чанартаа тохирсон суурь, даац авах, өргөтгөхөд тохиромжтой каркас бүрэн цутгамал гэх мэтчилэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өндөр байх талаас нь мөн аюулгүй олон жилийн насжилттай зэргийг харгалзан үзэж барилгын бүтээцээ сонгож байна.

Байгаль эхтэйгээ илүү ойр байхыг чухалчилж, ногоон байгууламжтай төлөвлөх, өвлийн цэцэрлэг эсвэл хүлэмж барих, гадна тохижилтондоо анхаарч байна.

Амины орон сууцны интерьер дизайны чиг хандлага: Цэлгэр том төлөвлөлт хэсэг хугацааны өмнө шуугиан тарьж байсан хэдий ч энэ нь жилийн дараа өөрчлөгдсөн юм. Интерьер дизайны шилдэг компаниуд 2021 онд байшингийн интерьер дизайнд хувийн орон зайг санал болгосон байна.

Та байшиндаа өөртөө зориулж орон зай гаргах хэрэгтэй. Та өрөөндөө эсвэл зочны өрөөнд гоо зүйн болон функционал хуваалтыг бий болгож эвхэгддэг тавиуруудад хөрөнгө оруулж болно. Энэ нь танд маш их хэрэгцээтэй орон зайг бий болгоно. Гэртээ хувийн орон зай эсвэл ажлын байртай болсны дараа байшингийн буланг өөртөө хамааралтай юм шиг мэдрүүлэхийн тулд ширээ, тавиурынхаа дагалдах хэрэгсэлд хөрөнгө оруулах хэрэгтэй.

Эрээн мираан өнгө хасагдаж, байгалийн цулгуй гэгээлэг өнгө тренд болж байна.

Эрхэм та 2021 онд амины орон сууцтай болохоор төлөвлөж байгаа бол барилгын улирал эхлэхээс урьтаж төсөөллөө бодит болгох зураг төслийн ажлаа хийлгүүлвэл таны үнэт цаг болон санхүүг хэмнэх болно.
Үл хөдлөх хөрөнгө тэр дундаа хаус буюу амины орон сууц бариулах, худалдан авах нь ердийн орон сууцыг бодвол өртөг өндөртэй ч хүртэх үр өгөөж ихтэй үл хөдлөхөд тооцогддог. Учир нь байршил, нэгдсэн төлөвлөлт, газар, амины орон сууцны хийцлэл зэргээс шалтгаалж таны насан туршийн үл хөдлөхийн үнэ цэнэ жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай www.aoc.mn сайтаас болон оффис дээр ирж уулзаж мэдээлэл аваарай.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: