Шинэ мянганыхан амины орон сууцны зах зээлийн чиг хандлагыг өөрчилж байна…

  • 2022-06-20 15:55:14

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн гол худалдан авагчид “Millennial” буюу “Шинэ мянганыхан” болоод байна. Үүнийг дагаад амины орон сууц, хаусны зах зээлийн чиг хандлага хувьсан өөрчлөгдөж эхлээд байгаа юм.
Амины орон сууц бариулах болон худалдаж авах хүмүүсийн ихэнх нь буюу 50 хувиас дээш хувь нь 1981-1996 оны залуучууд эзэлж байна.

“Шинэ мянганыхан” нийт насны бүлэг дундаа хамгийн өндөр орлоготойд тооцогдож байна. Иймд иргэдийн хандлага ногоон барилгын стандартыг хангасан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль экологид ээлтэй, чанартай, эрүүл эко талаас нь материалын чиглэлд анхаарч байна.

Цар тахлын улмаас хүмүүс зайнаас ажиллаж байгаатай холбоотойгоор хотын төвлөрлөөс хол, байгальд ойр байрлалыг хүмүүс сонгох болсон. Үүнийгээ дагаад амины орон сууцны архитектурын шийдэл, интерьерийн чиг хандлага хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцэхүйц өрөөний төлөвлөлтүүд хувийн орон зай буюу ажлын өрөө, амралтын хэсэг, ландшафт гадна тохижилт цэцэрлэгжүүлэлт, зэрэг нэгдсэн цогц бүтээн байгуулалтыг сонирхож байна. Энэ нь эргээд нийлүүлэлт талын үзүүлэлт болж байгаа аж.

Үүнийг дагаад дунджаас тансаг зэрэглэлийн амины орон сууц, хаусны үнэ ирэх гурван жилүүдэд өсөх төлөвтэй байна. Цар тахлын улмаас 2021 оны эхний хагаст амины орон сууцны эрэлт хэрэгцээ өндөр байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: