Амины орон сууцны бүтээн байгуулалтанд зөвлөх инженерүүдийн туршлага ур чадварыг нэвтрүүлнэ…

  • 2022-06-20 16:17:04

Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төв ТББ нь Монгол улсын барилгын салбарт тэр дундаа амины орон сууцны чиглэлээр улсдаа тэргүүлэх зөвлөх инженерүүдийнхээ туршлага ур чадвар дээр тулгуурлаж, амины орон сууцны бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгчид болон иргэдэд олон талт мэргэжлийн үйлчилгээг цогцоор нь хүргэхээр ажиллаж байна.

Мөн барилгын салбарт инновацийг нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийн нэгдэл үүсгэх, хамтран ажиллах, иргэдэд, төсөл хэрэгжүүлэгчдэд таниулан сурталчилах зэрэг зөвлөгөө мэдээлэл өгөх www.aoc.mn Амины орон сууц.мн дагнасан мэргэжлийн сайтыг зөвлөхүүдийнхээ туршлага дээр үндэслэж ажиллуулж байна.

Монголын Амины орон сууцны инноваци хөгжлийн төв нь амины орон сууцны нэг цонхны үйлчилгээ, мэргэжлийн гүйцэтгэл , төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын инновац шингэсэн дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулах чиглэлээр салбарын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулна.
Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл: info@aoc.mn Утас: 77175757

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: