Инновацийг нэвтрүүлсэн барилгын материалын ханган нийлүүлэгчидтэй хамтарч ажиллана

  • 2022-06-20 17:38:57

Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төв НҮТББ нь Монгол улсын барилгын салбарт тэр дундаа амины орон сууцны чанар стандартыг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэгчид болон иргэдэд олон талт мэргэжлийн үйлчилгээг цогцоор нь хүргэн ажиллаж байна.

Барилгын салбарт инновацийг нэвтрүүлж буй барилгын материалын ханган нийлүүлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран ажиллах санал хүргүүлж байна.
Манай төв нь иргэд болон төсөл хэрэгжүүлэгч компаниуд, хувь хүмүүст ногоон барилгын стандартад нийцсэн, чанар стандартын шаардлага хангасан, эрүүл мэндэд ээлтэй эко бүтээгдэхүүн үйлчилгээтэй барилгын материалуудыг таниулан сурталчилах, өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүддээ ашиглах, зөвлөгөө мэдээлэл, материалын сонголт зэргийг цуврал контент бэлтгэн хүргэх болно.

Манай доорх цахим хаягаар бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ танилцуулгийг явуулна уу. Бид холбогдох болно. БАЯРЛАЛАА.

Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл: info@aoc.mn Утас: 77175757 99992844

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: