Даатгалтай амины орон сууц хөтөлбөр хэрэгжинэ…

  • 2022-06-20 17:40:31

Хүний амьдралд учирч болох тааламжгүй үйл явдлын эрсдэлийг бууруулах, учрах хохирлыг хамгийн богино хугацаанд арилгах үр дүнтэй САНХҮҮГИЙН АРГА бол ДААТГАЛ юм.

Дэлхийн улс оронд хүн бүрийн хэвшсэн нэг хэрэглээ бол даатгалын салбарыг утгаар нь ашиглаж, амьдралд учирч болохуйц бүхийл эрсдэлээс өөрийгөө болон эд хөрөнгөө хамгаалдаг.
Манай улсад иргэдийн дийлэнхи нь хэрэглээний даатгалуудыг өргөн хэрэглэдэг. Жишээ нь: Автомашины гэнэтийн осолын даатгал, гэх мэтчилэн өдөр тутмын хэрэглээний даатгал өргөн ашигладаг. Тэгвэл хүний амьдралын хамгийн үнэт зүйл бол амьдрах орон байр, таны насан туршийн эд хөрөнгө болох үнэ цэнэтэй амины орон сууцанд эрсдэл тохиох нь элбэг байдаг тул гэнэтийн эрсдэлээс хамгаалж, даатгалд хамруулах нь таныг томоохон эрсдэлд санаа зоволтгүй амьдрах чухал алхам юм. Амины орон сууцны инновац хөгжлийн төв нь даатгалын үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран амины орон сууцны даатгалын үйлчилгээг үндсэн үнээс 50 хувийн хөнгөлттэй үнээр даатгуулах боломжийг олгож байна.

АМИНЫ ОРОН СУУЦНЫ ДААТГАЛ

АЧ ХОЛБОГДОЛ

Таны амины орон сууц гэнэтийн болон гадны нөлөөллөөс болоод бүрэн бүтэн байдлаа алдахад даатгалын компаниас буцаан хэвэнд нь оруулах зардлыг олгодог ач холбогдолтой даатгал юм.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

Галын эрсдэл
Байгалийн эрсдэл
Цахилгааны эрсдэл
Сан техникийн эрсдэл
Ус чийгний эрсдэл
Гуравдагч этгээдээс хохирол учруулах эрсдэл
Үйлдвэрлэлийн ослын эрсдэл
Хулгай, хулгайн сэдлээр хохирол учруулах эрсдэл
Дээрэм, дээрмийн сэдлээр хохирол учруулах эрсдэл
ХУГАЦАА

Та даатгуулах хугацаагаа 1-12 сар хүртэл өөрөө сонгох боломжтой.

НӨХӨН ТӨЛБӨР

Амины орон сууцыг түүний өртөгөөр буюу бүрэн үнээр нь нь даатгуулсан нөхцөлд гарсан бодит хохирлыг 100% нөхөн төлнө.
Амины орон сууцыг түүний өртөгөөр буюу бүрэн үнээр нь даатгуулаагүй тохиолдолд даатгалын үнэлгээг амины орон сууцыг түүний өртөгт харьцуулж бодит хохирлын дүнгээс хувь тэнцүүлэн олгоно.
Даатгалын эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд хохирлыг даатгагчийн сонголтоор мөнгөн хэлбэрээр (эсвэл гэмтсэн хэсгийг сэлбэн засварлах, нөхөн сэргээх, солих зардлыг төлөх зэрэг аль нэг хэлбэрээр) нөхөн төлнө.
Даатгуулагчаас шалтгаалаагүй хохирлыг 100% нөхөн төлнө.
Даатгуулагчийн буруугаас хохирол учирсан тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрөөс даатгуулагчийн хариуцах хэсэг (0-20 хувь)-ийг хасч олгоно.
Их хэмжээний хохирол гарч, түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гаргахад хугацаа шаардагдах тохиолдолд даатгуулагчийн хүсэлтээр харилцан тохиролцож хохирлын тодорхой хэмжээний урьдчилгаа олгож болно.
Даатгалын эрсдэлийн улмаас учирсан эсвэл учирч болзошгүй хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгалын нөхөн олговор дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө. Гэхдээ энэхүү зардлын хэмжээ нь даатгалын үнэлгээний 10%-иас үл хэтэрнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77175757 утаснаас лавлана уу.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: