Амины орон сууц: Туршлага шаардагдах ажлыг мэргэжлийн хүмүүст нь даатга…

  • 2022-06-20 17:47:02

Бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж буй энэ үед иргэдийн зүгээс хувийн газар дээрээ амины орон сууц бариулахаар төлөвлөж буй. Амины орон сууц бариулах ажлаа нэг компанид даатгах нь зарим иргэдийн хувьд төсөвлөсөн санхүүгээс давж үнэтэй санагддаг. Үнийн асуудлаас болж илүү хямд үнэ санал болгох компани, хувь хүн, бригад судлах ажилд эрчимтэй орж, ихэвчлэн бригадууд хөлсөлж, байшингаа бариулахаар болдог.

Сайн бригад ч байна, саар бригад ч байна. Барилгын салбарт бүхнийг мэддэг чаддаг гэхээсээ илүүтэйгээр ур чадвар шаардсан ажлуудаараа мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэх нь маш чухал. Суурийн хийцлэл гэхэд л суурийн гүйцэтгэлээрээ мэргэшсэн бригад байх, өрлөг, дээвэр гэх мэтчилэн тухайн ур чадвар шаардсан ажлууд дээрээ танил ах дүүс, зараар олсон туршлагатай туршлаггүйн мэдэгдэхгүй хувь хүмүүст найдсанаас тухайн барилгын хийцлэлийн детал бүр дээрээ нэг бүрчлэн мэргэжлийн хүмүүст даатгах нь таны барилгын чанарт чухал нөлөөтэй. Хэмнэх гэж байгаад хэд дахин төлөх ч тохиолдол гардаг . Иймд туршлага, ур чадвар шаардсан ажлыг мэргэжлийн хүмүүст нь даатга…

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: