Үл хөдлөх хөрөнгийхөө боол нь биш эзэн нь болж амьдраарай…

  • 2022-06-20 17:48:38

Жилээс жилд иргэдийн хандлага ковид агаарын бохирдлоос үүдэж өөрийн эзэмшил газар дээрээ эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж, амины орон сууцандаа тав тухтай орчин бүрдүүлэн амьдархыг илүүд үздэг болжээ. Амины орон сууцны инновац хөгжлийн төв нь амины орон сууцтай болохоор төлөвлөж байгаа иргэдрүү чиглэсэн олон талт цогц мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг билээ. Энэ удаагийн нийтлэлээрээ амины орон сууцны чиг хандлага сэдвийг хөндлөө.
Иргэдийн зүгээс хэт нүсэр том байшин гэхээсээ илүүтэйгээр өөрийн хэрэгцээ шаардлага, санхүүгийн боломж, хэрэглээний зардал зэргээ нарийн тооцоолж 60 м2-100м2 хүртэлх нэг давхар амины орон сууцыг түлхүү сонирхож байна. Архитектурын хувьд уламжлалт загвараас татгалзаж, орчин үеийн загварлаг модерн хэв маягийг таашааж байна. Интерьер экстерьерийн хувьд элдэв хэв маяггүй минималист хэв маяг бүхий цэвэр цэмцгэр зай талбайг саруул том харагдуулахуйц интерьер давамгайлж байна.

100 м-2 Амины орон сууц: Хийцлэл блокон дүүргэлттэй

Мөн орчин үеийн интерьер экстерьерт хүч түрэн орж ирж буй материалын хийцлэлд мод, чулуу, шилэн материалыг ихээр сонгодог болсон. Эдгээр материал нь таны үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг улам ч илүү тодотгох болно. Тансаг зэрэглэлийн амины орон сууц, хаус бариулхаар сонирхож буй иргэдийн хувьд 120м2-200м2 хүртэлх хэмжээгээр зураг төсөл төлөвлөлтөө хийлгэж байна. Үүнээс харахад амины орон сууцтай болохоор төлөвлөж буй иргэдийн хандлага хэт нүсэр том төлөвлөлтөөс татгалзаж ашигтай төлөвлөлтийг чухалчилдаг болжээ.

200 м-2 Амины орон сууц: Хийцлэл Каркас блокон дүүргэлттэй

160 м-2 Амины орон сууц: Хийцлэл Каркас блокон дүүргэлттэй

Мөн гадна тохижилт ландшафтандаа ихээхэн анхаардаг болсон. Өөрийн газрын онцлогоосоо шалтгаалж гадна тохижилтоо зардал бага өнгө үзэмжтэйгээр хийдэг болсон. Байгалийн өвөрмөц тогтоцтой, уулархаг өндөржилттэй газартай бол байгалийн хэв маягаа илүү тодотгож өгсөн байгалийн чулуу, мод бут, сөөг гэх мэт натурал харагдахуйц тохижилтыг төлөвлөж байна.

Иймд хамгийн чухал нь өөрийн газарын онцлог, хэрэгцээ шаардлага, санхүүгийн боломж, ашиглалтын зардалаа сайтар тооцоолж, мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч шийдвэрээ гаргаарай. Үл хөдлөх хөрөнгийхөө боол нь биш эзэн нь болж амьдрах нь таныг санхүүгийн дарамтнаас хамгаална.

Амжилт хүсье. Амины орон сууцны инновац хөгжлийн төв

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: