Энэ онд 142 төслийн 5201 айлын хаусны төсөл хэрэгжиж байна

  • 2022-06-20 17:52:52

Тавдугаар сард хаус, таун хаусны метр квадратын дундаж үнэ 2.67 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.81 хувиар өссөнийг “Тэнхлэг зууч” мэдээллээ. 2019 оноос хаусны төслүүдийн нийлүүлэлт эрчимтэй нэмэгдэх болсон юм. Түүнчлэн цар тахал дэгдсэн 2020 онд хаусны эрэлт, худалдан авалт эрчимтэй өссөнөөр шинэ төслийн тоо өмнөх онуудаас 60 гаруй хувиар өсжээ. Мөн цаашид ч идэвхтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг “Тэнхлэг зууч” онцолж байна.

Тайлант сард таван төслийн 444 айлын хаус шинээр нэмэгджээ. Ингэснээр тавдугаар сарын байдлаар нийт 142 төслийн 5201 айлын хаусны төсөл хэрэгжиж байна. Үүнээс 113 төсөл нь идэвхтэй захиалга авч байгаа аж. Хаусны эрэлт, худалдан авалт өсөхийн хэрээр дундаж үнэ тогтмол өсөж байна.

Үнийн өөрчлөлтийг дүүргээр нь харвал Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу жилийн дүнгээрээ 29.87 хувиар өсжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: