Зуслангийн мэдээллийн төв нээгдлээ

  • 2022-06-20 18:22:53

Нийслэлийн Байгаль орчны газраас Зуслангийн мэдээллийн төвийг Жигжидийн зусланд байгуулаад байна. Зуслангийн ногоон бүсэд оршин суугч иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тус төвийг 5 дугаар сарын 15-наас нээжээ.

Зуслангийн мэдээллийн төв нь нийслэлийн ногоон бүсэд амьдарч буй иргэд болон аялагч амрагч нарт таатай орчныг бүрдүүлэх, байгальд ээлтэй зөв дадал хэвшүүлэх, экологийн боловсрол олгох, дэвшилтэт техник, технологийг сурталчлан таниулах, мэдээ мэдээллээр ханган иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аж. Зуслангийн мэдээллийн төвөөс иргэд дараах мэдээ мэдээллийг авахаас гадна зуслангийн бүсийн хөгжил, аюулгүй байдал, хог хаягдлын талаар санал хүсэлт ирүүлэх боломжтой юм байна.

Байгаль орчны хууль тогтоомж, захирамжийг сурталчлах, гомдол мэдээллийг хүлээн авах,
Байгаль орчны холбогдолтой мэдээ,мэдээлэл өгөх,
Байгальд ээлтэй орчин үеийн дэвшилтэт технологийг сурталчлах
Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр доорх зөвлөмжүүдийг газар дээр нь өгнө.
Худаг гаргах,цооног өрөмдөх боломжтой байршил шалгах
Ойжуулалт, нөхөн сэргээлтийн арга зүй, мэдээлэл өгөх
Зуслангийн бүсийн аюулгүй байдал, хог хаягдлын талаар гомдол шийдвэрлэх
Орц гарц гаргах
Иргэдэд экологийн мэдлэг олгох
Ногоон байгууламж /хүлэмжийн аж ахуй эрхлэх, ашиг шимт хөрс,бордоо бэлтгэх,мод тарих аргачлал/
Хөл газрын ургамал, хортон шавжаас сэргийлэх
Хөрс, орчны бохирдолгүй технологи ашиглах
Саарал ус ашиглах, борооны ус хуримтлуулах
Зөгий үржүүлэх
Нийслэлийн ногоон бүсийн Зуслангийн зөвлөл-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгөх
Зөвлөлийн гишүүнээр бүртгэх
Зөвлөл шинээр үүсгэн байгуулах юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: