Монгол гэрээс санаа авч, орчин үеийн гэр хаус зохион бүтээжээ

  • 2022-06-20 18:39:06

             Монгол уламжлалаас санаа авч, орчин үеийн архитектурын хэв маяг, амьдрах орчинг тав тухтай, өвөрмөц аргаар шийдэж чадсан энэхүү гэр хаус нь Орегон мужийн Портлэнд хотод амьдрах Зак, Николь хэмээх залуу хосууд зохион бүтээжээ. Гэр сууцны хэмжээ нь 30 фут (9 метр) диаметртэй, боломжит бүх зай талбайг ашиглан оновчтой төлөвлөлтүүд хийж өгсөнөөрөө ажлын өрөөнөөс авхуулаад бүхийл хэрэгцээт өрөөнүүдийг төлөвлөж өгсөн. Интереьр дизайны хэв маягийг өөрсдийн сонирхол дээрээ тулгуурлаж, минималист модерн хэв маягаар тохижуулсан нь үнэхээр донжтой.

харахад энгийн майхан шиг мөртлөө дотоод тохижилт нь хауснаас дутахааргүй…

 

Гал тогооны өрөөны төлөвлөлтийг тусгаарлагч хана болгон ашиглажээ.

Ариун цэврийн өрөөг орчин үеийн хэв маягаар төлөвлөсөн.

Ажлын өрөөний хэсгийг ухаалгаар төлөвлөжээ.

Тус гэр хаусны зохион бүтээгчид болох Зак, Николь нар нь бусдад өөрсдийн мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцах Do It Yurt-Self хэмээх вэбсайт дээрээ барилгын талаархи гарын авлагуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг хуваалцдаг. Таньд энэхүү сууц таалагдаж байвал видеоноос дэлгэрэнгүйг үзээрэй.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: