Бетон цутгалтыг стандартын дагуу хийх аргачлал

  • 2022-06-20 18:42:28

Цутгах бүтээц эдлэлийн нэр, төрөл, үзүүлэлт, ашиглалтын үеийн гадны нөлөөлөл зэргээс нь хамааруулан ЦЕМЕНТИЙН МАРКИЙГ ТОГТООЛГОХ:

Элсний /Ø-0.5мм/ТООСЖИЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ-оос гадна цутгагдах элементээс шалтгаалан элсний ширхэглэлийн диаметрийг дараах хэлбэрээр сонгоно. Үүнд:

Хөөргөөр шахах бетонд орох элсний 5-7 хувьд Ø-0.14мм хүртэл, 15-20 хувьд Ø-0.3мм-ээс бага ширхэглэлтэй байвал зохино.

Дайрга буюу том дүүргэгчийн ТООСЖИЛТИЙН ХЭМЖЭЭГ тогтоох

Дайрганы хэмжээг цутгагдах элементээс шалтгаалан ширхэглэлийн хэмжээг тогтооно.

• Нимгэн хавтан цутгахад хамгийн том дайрга ньтухайн цутгагдах хавтангийн зузааны хагасаас бага байна.

• Төмөр бетон хийц эдлэхүүн цутгахад дайрганыхэмжээ нь арматурын хоорондын зайн ѕ хэмжээнээс хэтрэхгүй байх

• Гулгуулж өндөрлөх хэвээр цутгахад – уг бүтээцийн ханын зузааны 1/6-ээс хэтрэхгүй байх

• Хөөргөөр шахах бетонд хоолойн дотоод голчийн 0,4мм байх

• В15 ба түүнээс ангийн бетонд – 40 ба 70мм–ийн дайрга хэрэглэнэ.


Тайлбар: Дайргыг заавал шигшиж ялгасан байх ёстой. Бутлуурт ороогүй мөлгөр хайргыг бетонд хэрэглэхийг хатуухориглоно!

Дүүргэгч материалын ойлголт

Дүүргэгч материалы том ширхэгтэй (Хайрга, дайргыг фракцаар нь 5-10мм,10-20мм, 20-40мм гэж ангилдаг) болон жижиг ширхэгтэй (Элс MNS 0.14-5мм, ASTM C33 эсвэл AASHTO M80 стандартыг 0.075-4.75мм ширхэглэлтэй материал буюу элс) гэж 2 ангилна. Хайрга гэдэг нь ямар нэгэн физик механик хүчний үйлчлэлд ороогүй мөлгөр гадаргуутай чулууг (ихэвчлэн голын чулуу) хэлнэ. Хайргыг ямар нэгэн байдлаар физик, механик хүчний үйлчлэлд оруулж (70% хүртэлх гадаргуугийн эвдрэлд оруулж) фракцаар нь ялган авч, бутлаадхайргыг олборлодог.

Дайрга гэдэг нь уулын чулууг олборлоод зуун хувь бутлан гарган авсан чулууг хэлнэ. Элсэн дахь тоос, шавар, шорооны агууламж 3 хувиас ихгүй, элсэнд агуулагдах хайрганы хэмжээ 5 хувиас ихгүй гэсэн гол шалгуур тавигддаг. Ширхгийн нарийн бүдүүн байдлаас хамаараад ширхгийн модульгэсэн утга гардаг. Энэ нь 2.2-3.25 мм-ийн хооронд байвал тохиромжтой гэж үздэг.

Цемент (Барьцалдуулагч материалууд)
Байгалийн шохойн чулууг буталж нунтаглаад тодорхой найрлага бүхий шавартай устай хольж бэлтгээд +1450 цельсэд шатааж гаргаж авсан чулуунцар (клинкер) – ийг хөргөөд гөлтгөнө чулуутай хольж(CaSO4*2H2O) хольж тээрэмдэж гарган авсан усанд, агаарт бэхжих чадвар бүхий холбогч материалыг Портланд цемент гэнэ. Портланд цементийн бүрэлдэхүүндцемент, шохойн чулуу, шавар зэрэг орно. “MNS:ЕN 206” стандартын дагуу5 төрлийн цемент байдаг.

● CEM I (PC) – Портланд цемент
● CEM II (OPC) – Холимогцемент (Ихэвчлэн Портланд цементээс бүрэлдсэн)
● CEM III (PSC) – Галт уулыншаарган цемент
● CEM IV (PPC) – Поззолан
● CEM V (СPC) – Холимог цемент

Цементийн марк гэдэг нь бат бэхийн үзүүлэлтийг стандартчилж, нормчилсон утгыг хэлж байгаабөгөөд цементийн идэвх гэж бат бэхийн бодит утгыг хэлнэ. Цементийг 3 сар хадгалахад идэвх нь 20% буурдаг буюу жилийн хугацаанд хадгалахад 40-60% буурах боломжтой. Цементийг тээвэрлэх болон хадгалах үед агаар, ус чийгний үйлчлэлдоруулж болохгүй.

1. Ус(Барьцалдуулагч материалууд)

Ус нь идэвхтэй түүхий эд бөгөөд цементтэй урвалд гол түүхий эд юм. Усны чанар нь ямар түвшинд эрдэсжсэнээс шалтгаалдаг. Ус нь янз бүрийн эрдэс давстай, органик болон механик хольцтой байдаг. Усан дахь хольц усны оршин тогтнож буй орон нутгаас шалтгаална. Ус хэдий олон эрдсийг дамжин урсана төдий чинээ эрдэс давсийг өөртөө уусгадаг. Усанд агуулагдах олон төрлийн нэгдлүүд нь бетон зуурмаг барилгын техникийн шинж чанар нөлөөлж бэхжилтийг өөрчлөх, бэхжилтийг зогсоох, удаашруулах, хүйтэн тэсвэрлэлтийг бууруулах, цементэн чулуунд хагарал үүсэх, гадаргууд хужир ургах гэх мэт муу нөлөөллийг бий болгодог.Үүнээс болоод бетоны физик механик шинж чанар алдагддаг. Иймд бетоны үйлдвэрлэлд доорх шинж чанарыг агуулсан усыг ашиглах шаардлагатай.

● Бетон зуурмаг бэлтгэхэд устөрөгчийн үзүүлэлт: PH<4.0 ● Унданд хэрэглэх цэвэр ус байх. ● Усанд сульфатын агууламж =0.27% ● Усанд байх бүх давсны хэмжээ 5000мл/л-с ихгүй байх. ● Хэрэглэж байгаа усыг ямарнэгэн байдлаар тохиромжгүй гэж үзвэл цэвэр ус хэрэглэн тус тусад нь сорьц хийжшалгах хэрэгтэй. ● Бетоныг услах норгож арчилахад тухайн бетоныг үйлдвэрлэхэд ашигласан усыг хэрэглэх ньтохиромжтой. 2. Хөрс хуулах Эхлээд өвсний давхаргыг, дараа нь хөрсний жижиг давхаргыг хуулна. Үүнд: өвс, чулуу, мод, бут сөөг болон хөрсийг гарч иртэл сайтар цэвэрлэж өгнө. Энэ нь үндсэн бүрхэвч тавихаас өмнө ус зайлуулах суваг хийж өгөх зайлшгүй шаардлагатай. [fusion_imageframe image_id="4706|full" max_width="" sticky_max_width="" style_type="" blur="" stylecolor="" hover_type="none" bordersize="" bordercolor="" borderradius="" align_medium="none" align_small="none" align="none" margin_top="" margin_right="" margin_bottom="" margin_left="" lightbox="no" gallery_id="" lightbox_image="" lightbox_image_id="" alt="" link="" linktarget="_self" hide_on_mobile="small-visibility,medium-visibility,large-visibility" sticky_display="normal,sticky" class="" id="" animation_type="" animation_direction="left" animation_speed="0.3" animation_offset="" filter_hue="0" filter_saturation="100" filter_brightness="100" filter_contrast="100" filter_invert="0" filter_sepia="0" filter_opacity="100" filter_blur="0" filter_hue_hover="0" filter_saturation_hover="100" filter_brightness_hover="100" filter_contrast_hover="100" filter_invert_hover="0" filter_sepia_hover="0" filter_opacity_hover="100" filter_blur_hover="0"]https://aoc.mn/wp-content/uploads/2021/07/download.png[/fusion_imageframe]

Талбай тэгшлэх
Хайрга 0.5 хайргаасгаж талбайг 10 см зузаантай нягтруулан тэгшилгээ хийнэ.

 

Хэвийг угсрах
Гадна хэдийг сонгохдоо мод болон хар панер ашиглах нь илүү тохиромжтой. Хэвээ босгохдоо тусгай хадаас эсвэл боолтоор бэхлэгдэж, цутгах талбайн эргэн тойронд баригддаг. Сайн барьсан хэв нь бетоныхоо өнгөлгөөг сайжруулахад тусална.

Хэв угсрахдаа анхаарах зүйлс:

Дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт хэлбэрийн хувьд 90 градусын өнцгийг бүрдүүлж байгаа эсэхийг шалгаарай. Соронзон хальсны хэмжүүрийг авч, дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт хэлбэрийн хоёр ташууг хэмжинэ хоорондоо яг тохирч байх ёстой.

Бат бэх болгохын тулд төмөр тор болон арматурыг тавьж өгвөл илүү бат бэх болно.
Бетоноо төмөр тороор эсвэл арматураар тавьж бэхжүүлвэл даац авах чадвартай болно. Энэ нь танд илүү их бүрэн бүтэн байдлыг хангаж өгдөг. Ингэснээр дээр үйлчлэх ачааг жигд байдлаар тархаж эвдрэл үүсгэх эрсдэлийг багасгана. Төмөр тор арматурыг сонгохдоо дээр үйлчлэх ачаа удаан хугацаанд байх эсвэл түр хугацаагаар гэдгийг тооцон сонгож хийнэ.

Арматурыг сонгохдоо үйлчлэлээс хамааран 10-16-ийн голчтой арматурыг ихэвчлэн сонгон хэрэглэх боломжтой. (Хэрэглээ нь: Авто машины зогсоол хийхдээ машины овор хэмжээнээс хамааран сонгоно.)

М250 маркаар бетон тэгшилгээ цутгах
Тэдгээрийн тусламжтайгаар дээд бүрхүүл нь цементийн хавтгайд удаан хугацаанд бэхлэгдэх бөгөөд чийг нь тэднээс хурдан дамжина.

М250 бетон зуурмагыгбэлтэгхдээ:
1м3-ийн тооцоогхийхдээ

Элс-0,373м3

Хайрга-0,336м3

Цемент-327кг

Ус-183л

Цементэн тэгшилгээ тооцоог тооцохдоо:Талбайн урт өргөн, өндрийн харьцаагаар гаргаж ирнэ.

BxAxC гэж бодвол:

B-Урт

A-Өргөн

C- Өндөр [4]

Жишээ нь: 5х6 м-ийн харьцаатай 0.25м-ийн өндөртэй гэж тооцоход 6м3 бетон зуурч хэрэглэнэ гэж тооцно.

Бетон талбайг хэлбэр оруулах
Бетоныг авахдаа бэлэн машинаар болон гар аргаар хийж болно. Аль ч аргаар хийсэн бэлдэх доорх зүйлсийг бэлдэх ёстой.

Хүрз Тармуур

Туслах ажилтан
Хүрз тармуурийг ашиглан бетоноо тарааж хүрч чадаагүй газруудыг тэгшилнэ.

Бетон тэгшилгээ
Нойтон бетоныг дээрээс доош тэгш хэмтэй мод эсвэл төмрөөр гадаргууд тэгшилж өгнө. Тэгшлэхдээ өргөн банзаар нааш цааш чиглүүлэн хэвний дээгүүр хавтгай гадаргуу үүсгэнэ. Хавтгай болтол гадаргуугтэгшилж өгнө.

Тэгшилсэн бетоноо сайтар нягтруулах
Бетон хурдан бэхэждэг тул хурдан тэгшлэгч ашиглан нягтруулах хэрэгтэй. Ингэснээр гөлгөр гадаргуу үүснэ.

Барилт үүсгэх
Шинэ хэлбэр үүсгэхдээ гадаргууг шүүрээр шүүрдэнэ. Шүүр нь зөөлөн сойзтой байна. Ингэснээр халтирахгүй талбайг үүсгэж өгнө.

Эх сурвалж:

Barilga.mn Хүнд бетон,төмөр бетоны технологи” зөвлөх. доктор. Профессор Б.Батцагаан

Бетонба төмөр бетон бүтээц /БНбД 52-01-10/

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: