Барилгын материалын үнийн өсөлт, хомсдолыг бодлогоор зохицуулахыг шаардаж байна

  • 2022-06-20 18:44:41

Барилга бүтээн байгуулалтын улирал ид өрнөж байгаа энэ өдрүүдэд барилгын материалын төрөлжсөн захуудын нөхцөл байдлыг сурвалжиллаа. Зуун айл худалдааны төвийн эргэнд тойронд байх жижиглэнгийн болон бөөний гэх тодотголтой дэлгүүрүүдэд барааны хомсдол үүсч татан авалт удаашралтай байгааг худалдаа эрхлэгчид онцлов. Энэ нь хил гаалийн асуудлаас болж үүссэн асуудал гэв. Мөн барилгын материалын үнийн хэлбэлзэл дийлэнхи бараа материалууд 1 дахин огцом нэмэгдсэн хэдий ч, бараа материалын хомсдол, хоосон лангуунууд ихээр харагдлаа.

Барилгын жижиглэнгийн бараа зардаг лангууны худалдагчид: Хил гаалийн асуудлаас болж, харанхуй захиалга л хийж байна, бараа материалаа хүлээж хэдэн сар болжийно, түрээсэндээ хамаг ашигаа алдаж, ашиггүй шахам суужийна гэлээ. Иргэдийн худалдан авалт эрэлт байгаа ч үнийн өсөлтөөс болж, авах чадвар нь үнэхээр хүнд байна гэв. Хүйтний ам ойртож буй өдрүүдэд байшингаа засахаар иргэд мод, төмөр зэрэг худалдан авалтанд анхаарч байгаа ч үнийн хувьд бодит амьдрал дээрээ 1 дахин үнэ нэмэгдсэн ч, олдоц байхгүй, төмөр эдлэл хашаа хаалганы олон үйлдвэрүүд хаалгаа барих дээрээ тулаад байна. Ер нь л барилгын материалын гол нэрийн түүхий эд, материалаас болж олон үйлдвэрүүд сул зогсолт хийж дампуурлын ирмэгт ирээд байна. Барилгын компаниудын хувьд ч материалын хомсдол, үнийн өсөлтөөс болж, олон компани алдагдалд орж, туйлдаа хүрч байна. Энэ асуудал удаан үргэлжилвэл царцсан барилгууд, ажилгүй, орлоггүй иргэд нэмэгдэж эдийн засаг утгаараа тэг зогсолт хийхэд ойрхон байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: