Байшингыхаа дулаан алдагдалыг хэрхэн оношлох вэ?

  • 2022-06-20 19:18:56

Барилгын дулаан алдагдлыг хэрхэн багасгах вэ?
Гэртээ даарах нь хэнд ч таалагдахгүй нь лавтай. Ихэнх хаус болон амины сууц, байшин нь дулаалга, тусгаарлалтаа зохисгүй хийснээс болж төвлөрсөн халаалтын хэсгээс ялгарах дулааныхаа хэмжээг их хэмжээгээр алддаг. Тиймээс байшингийнхаа дулааныг хадгалахын тулд олон хүмүүс халаагуур хэрэглэхээс өөр аргагүй болдог. Энэ нь их хэмжээний эрчим хүчний хаягдалд хүргэдэг билээ. Дулааны алдагдлыг багасгахын тулд байшингийн дулаалгыг сайжруулах арга замыг эрэлхийлэх нь эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой байшингийн зайлшгүй чухал асуудал юм.

Харамсалтай нь, олон хүмүүс байшингийнхаа яг аль хэсгээр дулаан алдагдаж байгаа талаар огт ойлголтгүй байдаг. Цонхны зай завсраар хүйтэн агаар орж ирэхийг мэдэрч болох ч ихэнх гэрийн дулаан алдалт нь төдийлөн харагдахгүй, тааварлаагүй хэсэгт тохиолддог. Байшингийн дулааны алдагдал хамгийн түгээмэл тохиолддог газруудыг авч үзье.

Бид ханаараа хичнээн их дулаан алддаг вэ?

Байшин дахь дулааны алдагдлын 35 орчим хувь нь ханаар дамждаг. Байшингийн хана гадна хүйтэн температуртай шууд харьцдаг тул дулаан дамжуулах замаар энэ төрлийн дулаан алдагдал ихэвчлэн тохиолддог. Танай байшин доторх дулааны энергийг үндсэндээ хана дамжуулах замаар алддаг гэсэн үг. Ихэнх барилгачид гадна болон дотор хананы хоорондох зайг байгалийн тусгаарлах шинж чанартай материалаар дүүргэж энэхүү байгалийн үйл явцыг удаашруулахыг хичээдэг. Харамсалтай нь ханын дулаан тусгаарлалт муутай баригдсан байшингуудын хувьд дахин засвар хийх ажил нь их зардалтай байдаг. Та дотор гипсэн ханыг буулгаж, дулаан тусгаарлагчийг сольж, дараа нь дахин шинэ дотор хана худалдаж авах хэрэгтэй болно.

Бид байшингийнхаа зоорь болон шалаараа хичнээн их дулаан алддаг вэ?

Гэрийн дулаан алдагдлын 15 орчим хувь нь шал эсвэл зоорийн давхартай бол түүгээр дамжиж алдагддаг. Зоорийн давхрын хана болон 1 давхрын шалны доор байрладаг цементэн хавтан нь дулаалгын чадвар муутай байдаг. “R-Value” нь тусгаарлах чадварыг хэмждэг. 20 см зузаан цутгасан бетонон хавтан эсвэл хананы “R-Value” нь дөнгөж 1-ээс бага зэрэг их утгатай байдаг нь энэ зай завсраар дулааныг хурдан алдах болно гэсэн үг юм. Гэсэн хэдий ч ихэнх байшингийн шалны дулаалга нь хангалттай хэмжээнд биш байдаг учир энэ нь дулаан алдах эх үүсвэр болдог.

Мансартаар бид хичнээн их дулаан алддаг вэ?

Гэрийн дийлэнх дулаан адлдагдал нь дээврийн хөндийгөөр дамжин гардаг. Энэ нь халуун агаар дээшээ хөөрдөгтэй холбоотой. Нийт дулаан алдагдлын 25% нь байшингийн дээвэр эсвэл мансартаар дамждаг. Мансарт дахь агааржуулалт буруу байх нь дулаан алдалтыг ихэсгэдэг.

Бид цонх, хаалгаараа хичнээн их дулаан алддаг вэ?

Бас нэг 25%-ийн дулаан алдагдлыг бид байшингийн цонх, хаалгаараа алддаг. Энэхүү дулаан алдалт нь ихэвчлэн суурийн эргэн тойрон дахь хагарал, битүүмж алдалт зэргээс үүдэлтэй бөгөөд цонх, хаалганы рамны эргэн тойрон дахь холбоосыг битүүмжилж засаж болно. Мөн гурван давхар шиллэгээтэй цонх байшиндаа суулгаснаар цонхоор гарах дулааны алдагдлыг багасгахад тусална. Агаарын дулаан дамжуулах чадвар бага байдаг тул эдгээр цонхны тусгаарлагдсан гурван давхар шил нь цонхны талбайгаар алдагдах дулааныг маш бага хэмжээнд байлгаж өгдөг. Тус тусдаа шилэн хэсгүүдийн хоорондох зай, түүнчлэн тусгайлан нэмсэн хий нь цонхоор дамжин алдалгдах дулааныг багасгах байгалийн тусгаарлагч болдог.

Гэрийнхээ дулааны алдагдлыг үүсгэдэг гол газруудыг тодорхойлсны дараа дулааны алдагдлыг хязгаарлах хамгийн сайн арга бол зөв дулаалгын системийг сонгох юм. Зах зээл дээр хамгийн уламжлалт дулаан тусгаарлагч болох шилэн хөвөнгөөс эхлээд целлюлоз, шүршдэг хөөс, иж бүрэн дулаалгын хавтан зэрэг олон арван төрлийн тусгаарлагч материалууд байдаг. Үүнээс гадна байгалийн гаралтай дулаалгын материал хайж буй хүмүүст зориулж хонины ноос эсвэл байгалийн гаралтай хөвөнг санал болгож буй компаниуд олширсоор байна.

http://www.premiumbm.mn/

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: