Амины орон сууцны хотхоны төсөл хэрэгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээ болно

  • 2022-06-20 19:41:30

Амины орон сууцны инновац хөгжлийн төвөөс барилга бүтээн байгуулалтын улиралыг угтаж “ Амины орон сууцны хотхоны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй барилгын төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгч, иргэдэд зориулж Амины орон сууцны төслийн менежментийг амжилттай хэрэгжүүлэх нь арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд оролцсоноор хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл хөтөлбөртөө хэрхэн зөв менежмент хийх, борлуулалт, маркетинг, амины орон сууцны чиг хандлагын талаар сүүлийн үеийн мэдлэг мэдээллийг авах боломжтой. Түүнчлэн өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр дээрээ хөрөнгө оруулалт татах, салбарын аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллаж, хамтын ажиллагааны хүрээллээ тэлэх боломжийг олгоно.

Арга хэмжээний зочин илтгэгчээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүндтэй экспертүүийг урьсан ба тэдний бизнес ажил амжилтын туршлага, бодит кейсээс хуваалцах болно.

ЗОЧИН ЭКСПЕРТҮҮДИЙН ТУРШЛАГААС

– Ц. Эрдэнэбат– Дельта констракшн” үүсгэн байгуулагч, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн үүсгэн байгуулагч, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбооны үүсгэн байгуулагч, МУ-ын гавъяат барилгачин
Хэрэгжүүлсэн төслүүд: IV ТЭЦ-ийн зуухны шинэчлэлтийн ажил, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны бүтээн байгуулалтын 50 хувийг дангаараа гүйцэтгэсэн. Токио таун, Кристал таун 1,2 төсөл , Park Villa, Park Side, Sky Garden, Эмиралд резиденс, Мобикомын Монгол улсын хамгийн анхны дата центр, Төрийн орон сууцны хороолол бүтээн байгуулалтууд, гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Сервис центр “төслийг санаачлагч, Жаргалант хотхон, Gachuurt Riverside хотхон зэрэг томоохон байгууламж, их хотын өнгө нэмэх бүтээн байгуулалтуудад ажилласан туршлагатай.

-П.Одгэрэл– Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбоог үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн, “Мэско Консалтинг ХХК” захирал, Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, маркетингийн зөвлөх эксперт
Үл хөдлөх хөрөнгийн салбарт 13 жил ажилласан тэрээр Хан-Уул таур, Сэлбэ хотхон, Морьтон, Emerald, Дөрвөн улирал гээд барилгын томоохон төслүүд ажилласан.
“Мэско консалтинг” ХХК нь 2010 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2014 оны 5-р сараас үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлдэг болж, мэргэжлийн баг бүрдүүлэн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөх, үнэ цэнийг урт хугацаанд бууруулахгүй хадгалах менежментийн цогц зөвлөгөө, удирдлага, хяналтыг барилгын эздэд санал болгон амжилттай хамтран ажиллаж байна.

– С. Түвшинхүү- GIZ-Олон улсын хамтын ажиллагааны сангийн Тэргүүн, эрчим хүч дулаан хангамжийн зөвлөх эксперт, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн ахлах оролцож банкуудаас тавьж буй амины орон сууцны ногоон зээл олгох шалгуур үзүүлэлтийн дагуу амины орон сууцны хотхоны төслүүдэд хэрхэн “Барилгын эрчим хүчний үр ашгийг тодорхойлох гэрчилгээжүүлэлт авах” хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийхөө барилга архитектурын зураг төсөлд эрчим хүчний хэмнэлтийг тооцох аргачлалаас мэдээлэл хүргэх болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99992844, 90092844 утсаар аваарай.
Facebook event link: https://www.facebook.com/events/1495288327539544?ref=newsfeed дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: