ОХУ-ын барилгын материалын экспортын компаниудтай хамтран ажиллахаар боллоо

  • 2022-06-20 19:50:29

Барилга бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулж, иргэд болон төсөл хэрэгжүүлэгч нарт барилгын дэвшилтэт технологи танилцуулах, хамтран ажиллах арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд ОХУ-ын барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчид болон экспортын компаниуд оролцож үйл ажиллагааны чиглэлээ танилцуулсан юм. Арга хэмжээний үеэр барилгын салбарын төсөл хэрэгжүүлэгчид болон хувь хүмүүс хэрэгтэй мэдээ мэдээллээ авч, гаднаас ирсэн компаниудтай хамтран ажиллах чиглэлээр биечилсэн уулзалтуудыг хийсэн үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрлөө.

Амины орон сууцны инновац хөгжлийн төв энэ үеэр ОХУ-ын 3-н компанитай хамтын ажиллагааны санамж үзэглэж хоёр орны харилцан туршлага солилцох арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байхаар санамж бичигт тусгасан.

Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн Захирал А.Отгончимэг, Монгол-Оросын Бизнес Зөвлөлийн гүйцэтгэх Захирал Э.Оюунтэгш нар хамтын ажиллагааны санамж үзэглэлээ.

Монгол Улсын барилгын салбарт гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага солилцох мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн болон найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллана.

ОХУ-ын Бизнес -Контакт LLC Ерөнхийн захирал Сидоров А.А. , Төлөөлөгчдийн тэргүүнтэй хамтын ажиллагааны санамж байгуулж, Монгол-Оросын бизнес уулзалт , олон улсын үзэсгэлэн зохион байгуулах, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. ОХУ-ын Бизнес -Контакт LLC Ерөнхийн захирал Сидоров А.А нь 30 гаруй жил олон улсын үзэсгэлэн, олон улсын бизнес уулзалтууд, хурал семинар зохион байгуулж байгаа туршлагатай эксперт юм.

СК Альянс LLC , Захирал Корнаков П.К. Барилгын материалын худалдаа ,Оросын модон байшингийн болон эд ангийн үйлвэрлэл эрхэлдэг. Амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хоёр улсын шинэ технологи барилгын материалын чиглэлээр сургалт, туршлага солилцох сургалт зохион байгуулах. ОХУ-аас мэргэжилтэн урьж хамтран ажиллах гэх мэтчилэн олон талт хамтын ажиллагааг эхлүүллээ.

Климат-Групп LLC Техникийн захирал Ярмух В.М хамтын ажиллагааны санамж үзэглэлээ. Барилга төсөл , монтаж, агааржуулагч, халаалт , усан хангамжийн төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Хоёр улсын шинэ технологи барилгын материалын чиглэлээр сургалт, туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулах гэх мэтчилэн Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн болон найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллана.

Монгол-Оросын Бизнес Зөвлөлийн Захирал Э. Оюунтэгш болон Бизнес Контакт LLC Ерөнхийн захирал Сидоров А.А. , Төлөөлөгчдийн тэргүүн

ОХУ-ын СБМ группийн Үйлдвэр хариуцсан Захирал Трусов Михаил Алексеевич
 
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: АМИНЫ ОРОН СУУЦНЫ ИННОВАЦ ХӨГЖЛИЙН ТӨВ
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: УРТА КАМЕЛ ТРАНС ХХК
 
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: