Хаус-Оношилгоо төсөл хэрэгжинэ
- 2022-06-20 16:26:25
Монгол Улсын нийт өрхийн 45.8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр нийслэл Улаанбаатар хотод 411.4 мянган өрх амьдарч байгаагийн 22.2 хувь нь монгол уламжлалт сууц гэрт, 77.3 хувь нь амины орон сууцанд , 0.5 хувь нь бусад төрлийн сууцанд амьдарч байна.
Гэрт амьдардаг өрхийн хувь өмнөх тооллогын үеийнхээс 6.8 пунктээр буурсан бол амины орон сууцанд амьдардаг өрхийнх 7.7 пунктээр нэмэгджээ
Энэхүү статистикаас харахад 2000 оноос хойшхи уламжлалт арга, технологиор баригдсан амины орон сууцнууд зуслангийн бүсэд 2020 оны байдлаар 39501 мянга, гэр хорооллын бүсэд 107,415 мянга байна.
Иргэдийн хандлага сүүлийн жилүүдэд ковид, агаарийн бохирдлоос болж зуслангийн байшиндаа зөвхөн зуны улиралд очдог байсан бол тэр хандлага өөрчлөгдөж, жилийн дөрвөн улиралд эрүүл агаарт байхыг илүүд үздэг болсон. Уламжлалт технологи, материалаар баригдсан байшингууд хүйтний улиралд ашиглалтын зардал ихтэй, дулааны алдагдалтай, дэд бүтцийн доголдолтой гэх мэтчилэн олон асуудалтай тулгардаг. Иймэрхүү асуудалтай амины сууцнууд үхмэл үл хөдлөх хөрөнгө болон хувирдаг. Эцэстээ эзэн нь үл хөдлөх хөрөнгийхөө боол нь болдог. Засварлаж янзлаагүй байшин жил ирэх тусам арчилгаа тордлого, үргүй зардал ихээр гаргадаг. Ийм учраас өөрт байгаа үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгөө арчилж тордож, сайжруулснаар орчин үеийн шинэлэг архитектурын хэв маягаар шинэчлэх, дэвшилтэт технологийг шингээснээр таны үл хөдлөх хөрөнгө шинэ мэт болж, үнэ цэнийг улам өсгөнө.
Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвөөс санаачлан барилгын салбарт орхигдсон засвар шинэчлэлтийн сервис үйлчилгээг нэвтрүүлэн Хаус-Оношилгоо төслийг эхлүүлээд байна. Тус төслийнхөө хүрээнд салбартаа олон жил ажилласан туршлагатай зөвлөх инженерүүдийн баг таны хаусанд үзлэг оношилгоо хийж таны үнэ цэнэтэй үл хөдлөхийн үнэ цэнийг улам өсгөх болно.
ГАДНЫ УЛС ОРНУУДАД ЭНЭ ЧИГЛЭЛИЙН СЕРВИС ҮЙЛЧИЛГЭЭ МАШ ЭРЧИМТЭЙ ХӨГЖСӨН БАЙДАГ. ИРГЭД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ 3-5 ЖИЛ ТУТАМ ТОГТМОЛ ЗАСАЖ САЙЖРУУЛДАГ.