Эрдэнэт хот-Амины орон сууцны инновац хөгжлийн төв хамтран ажиллах санамж үзэглэлээ

  • 2022-06-20 19:53:56

Дахин барилгажуулах, дэд бүтэцжүүлэх төслүүд” улсын анхдугуур зөвлөгөөний үеэр Засаг дарга С.Батжаргал, Ерөнхий архитектор бөгөөд “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Баяржаргал, Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн Удирдах зөвлөл, гүйцэтгэх Захирал А. Отгончимэг нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Уг санамж бичгийн зорилго нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд харилцан хамтран ажиллах, инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх, түншлэлийг өргөжүүлэх, Амины орон сууцны барилгын техникийн хяналтын стандартын баримт бичгүүд боловсруулах, төсөл, хөтөлбөр боловсруулж хамтран ажиллах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэх мэтчилэн нийт долоон чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа.

Мөн Засаг дарга С.Батжаргал, Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Уг санамж бичгийн зорилго нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд харилцан хамтран ажиллах, инноваци, шинэ технологийг нэвтрүүлэх, түншлэлийг өргөжүүлэх, дэд бүтцийг сайжруулахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг түшиглэсэн орон нутагт барилга, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагуудын дэвшилт, ололт бүхий сайн туршлагыг бий болгох хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Ерөнхий архитектор бөгөөд “Хот байгуулалт, барилга захиалагчийн алба” ОНӨААТҮГ-ын захирал Ц.Баяржаргал, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал М.Говьсайхан нар хамтран ажиллахаар харилцан тохиролцож, санамж бичиг байгуулав. Талууд хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжиж буй төслүүдтэй танилцах, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, гаднын болон дотоодын төсөл хөтөлбөртэй холбох, хамтран ажиллах, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг есөн чиглэлээр хамтран ажиллахаар хамтын ажиллагаанд гарын үсэг зурлаа.

“Дахин төлөвлөн барилгажуулах дэд бүтэцжүүлэх төслүүд” улсын анхдугаар зөвлөгөөн Орхон аймагт 04.01 ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнийг нээж Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, БХБАЯ-ны дэд сайд Э.Золбоо, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар нар үг хэлнэ. Зөвлөгөөнөөр хот суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслүүдийг хэрэгжүүлж буй өнөөгийн байдал, тулгарч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээ, орлогод нийцсэн орон сууц төслүүдийг хэрэгжүүлж буй өнөөгийн байдал зэрэг асуудлыг төр хувийн хэвшил иргэд хамтдаа хэлэлцсэн юм. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуулийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байггууллагууд харилцан санал солилцож, санамж бичиг байгуулж хамтран ажиллах нь тус зөвлөгөөний зорилго юм.

Зөвлөгөөнд Барилга хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Нийслэлийн орон сууцны корпораци ОНӨААТҮГ, Амины орон сууцны инновац хөгжлийн төв НҮТББ, Дахин төлөвлөлт хэрэгжүүлж буй аймгуудын төлөөлөл, Орхон аймгийн төрийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл нийт 500 орчим хүн оролцлоо.
Ерөнхий зохион байгуулагчаар БХБЯ, Орхон аймгийн ЗДТГ, Зөвлөгөөнд Говьсүмбэр, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Орхон, Баян-Өлгий, Хэнтий гэсэн 9 аймаг онлайнаар шууд дамжуулалт хийж, zoom линкээр оролцсон юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: