Амины орон сууцыг 100 хувь бие даасан байдлаар шийдэх хамтын ажиллагааг эхлүүллээ

  • 2022-08-09 23:17:17

          Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв нь өнгөрсөн хугацаанд Монгол улсын барилгын салбарт ногоон барилгын стандартыг нутагшуулах, жишиг амины орон сууцны ногоон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгч болон иргэдэд ногоон барилгыг таниулан сурталчилах зэрэг ажлыг шат дараатай, амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.

Манай төв “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсын оруулах хувь нэмэр” зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдтэй уялдуулж боловсруулсан 2022-2025 он хүртэлх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнийхөө хүрээнд “Ногоон хот” үндэсний хөтөлбөрийг эхлүүлэх хамтын ажиллагааны гарын үсэг зурах ёслолын ажиллагааг энэ оны 8-р сарын 05-ны өдөр “Их Монгол” төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

 Тус арга хэмжээнд барилгын салбарын Төрийн байгууллага, ТББ, амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, инновац нэвтрүүлж буй олон улсын болон дотоодын компаниуд оролцож, ОХУ, БНХАУ, ЯПОН зэрэг улс орны барилгын салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж буй туршлага, цаашдын чиг хандлага ямар байгаа талаар мэдээлэл солилцон, тус тусын үйл ажиллагааны талаар танилцуулга хийсэн юм. 

Арга хэмжээний үеэр

  • Барилга Хот Байгуулалтын Яам-Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д. Батзориг
  • МХАҮТанхимын орлогч дарга Б. Намжилсүрэн
  • Монгол Оросын бизнес зөвлөлийн Захирал  Э. Оюунтэгш
  • MonCertf LLC- ЗахиралГ. Билгүүн
  • Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх Захирал Г. Цэрмаа
  • Монголын Архитекторуудын Эвлэлийн дэд ерөнхийлөгч Д. Зориг
  • Эрчим хүчний хэмнэлттэй цонх шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх Захирал Б. Ууганбаяр зэрэг мэргэжлийн ТБ болон ТББ, хувийн хэвшлийн тэргүүлэх байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Хамтын ажиллагааны гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд

  • Smart Deal LLC – ЗахиралД. Болор-/ Ухаалаг гэр төсөл /
  • Юнигаз ХХК-ын Гүйцэтгэх Захирал Косэ Такүяа -/ Амины орон сууцны хорооллыг хийгээр халаах санал /
  • MonCertf LLC- ЗахиралГ. Билгүүн- Барилгын салбарт ногоон барилгын стандарт нэвтрүүлэх.
  • ОХУ-ын Снаб Строй компанийн Захирал Сафронов Вадим Павлович-/Барилгын бүх төрлийн эко материал /
  • ОХУ-ын Трубофлекс компанийн Захирал Ширабон Сультим Владимирович-Чийг ус тусгаарлагч, дулаалгын материал
  • ОХУ-ын Gealangrupp LLC- Захирал Высоцкая Светлана-Эрчим хүчний хэмнэлттэй 98 хувийн дулаалгатай цонх, шилэн багц
  • БНХАУ-ын сэргээгдэх эрчим хүч-Ja Solar компаны албан ёсны төлөөлөгч, Сол Инвиктус ХХК-ын гүйцэтгэх захирал М. Төвшинтөгс-  / Нараар шийдье хөтөлбөр  /

 

Бид хамтын ажиллагааны үр дүнд амины орон сууцыг 100 хувь бие даасан байдлаар шийдэх, төвийн эрчим хүчнээс хамааралгүй байх зэрэг дэлхийн жишигт нийцсэн  эрүүл аюулгүй, эко “ Ногоон хот” болох  зорилт тавин ажиллаж байна.

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: