Ямар ч золиос гаргахгүй бол яг одоо байгаагаасаа огтхон ч дээшилж чадахгүй
- 2020-03-27 13:51:59
Ямар ч золиос гаргахгүй бол яг одоо байгаагаасаа огтхон ч дээшилж чадахгүй.
Зорилгодоо хүрч чадаагүй хүмүүст нэг ижил тал бий. Тэд эрсдэлээс айдаг. Гэр бүлээ зохицуулах, карьераа алдах, хэсэг хугацааны мөнгөний гачаалд орох гэхчилэн. Мэдээж энэ бол том эрсдэл, том шийдвэр. Гэхдээ зорилгынхоо төлөө хэсэгхэн хугацаанд бүхнийг орхиод зүтгэвэл хэзээ ч төсөөлж байгаагүй амжилт чам уруу ирнэ.
Боломжийг олж хараад зүтгэх зөв чадвараас илүүтэй "боломжиндоо боломж олгох нь" чухал шүү гэж залуустаа хэлмээр санагддаг юм.
Жижиг золиос гаргавал үр дүн нь жижигхэн, том золиос гаргавал үр дүн нь тэр чинээгээр том байх болно.
Хүний амьдралд зориг гаргах мөч заавал ирдэг. Түүнийг зөв мэдрээд, зөв шийдвэр гаргаад явах дотоод галаа хэзээ ч битгий унтраагаарай.
Ганибалын Амартүвшин