Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц нь ашиглалтын зардлыг 20%-80% хүртэл бууруулна
- 2024-02-24 19:18:26
Иргэд, төсөл хэрэгжүүлэгчид, барилгын салбарын гүйцэтгэгчид барилга байшин барихдаа байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллийг багасгах, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулсан эрчим хүчний хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн тогтвортой ногоон барилга төлөвлөх нь ирээдүйн чиг хандлага болоод байна.
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцтай болохоор төлөвлөж байгаа бол дараах хүчин зүйлсийг анхаараарай.
- Байшин барих газрын хэмжээ, орц гарцийг оновчтой тодорхойлох.
- Мэргэжлийн байгууллагаар эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төсөл хийлгэх.
- Амины орон сууцны эдэлбэр газрын стандартыг баримтлан мэргэжлийн архитекторын зөвлөмжийн дагуу хотын стандарт-UCS 1105B Амины сууцны төлөвлөлт ашиглалтад тавигдах шаардлага дагаж мөрдөнө. https://standard.ub.gov.mn/standard-one?id=7
- Байгалийн гэрэлтүүлэг, дулааныг өдрийн туршид цонхоороо хүлээж авах шийдэлтэй байх, өрөө тасалгаануудын цонхыг нар тусах өмнө зүгт байрлуулж, цонхны дулаан алдагдал, хана, хучилт, зэргийг сүүдэр тусахгүй байх талаас нь зүг чигийг зөв төлөвлөх шаардлагатай.
- Ашиглалтын үед эрчим хүчний болон усны хэмнэлттэй байх
- Барилгын дулаан алдах хэсгүүд буюу дулааны гүүрийг сайтар битүүмжлэх
- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хийцлэлд тохирсон эрүүл мэндэд хоргүй, чанар стандартын шаардлага хангасан материал ашиглах
- Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн багцийг стандартын дагуу зөв төлөвлөж, мэргэжлийн цонх суурилуулагч операторчноор суурилуулах
- Агаар сэлгэх тохируулгатай , эрчим хүчний хэмнэлттэй агааржуулалтын систем суурилуулах
- Өрхийн хэрэглээ, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд тохирсон шийдэлтэй сэргээгдэх эрчим хүчийг мэргэжлийн хүмүүсээр суурилуулах
- Бохирын систем нь байгаль экологид ээлтэй бохир усыг цэвэршүүлж, саарал усыг ашиглах боломжтой, үнэргүй, хөрс, агаар орчныг бохирдуулдаггүй, айл өрхийн хөрсний онцлогт тохирсон шийдэлтэй байх, хүйтний улиралд хөлдөхгүй, ашиглалтын насжилт өндөр байх зэрэг стандарт чанарын шаардлага хангасан системийг суурилуулах.
- Халаалтын систем нь цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг, өрөөний агаарын температурыг тохируулах тохиргоотой, ухаалаг удирдлагын системд холбогддог байх, дулаанаа хуримтлуулдаг байх, агаар шатааж хуурайшуулахгүй, хүний биед сөрөг нөлөөгүй, ашиглалтын хугацаа урт гэх мэт шаардлагууд тавигдана.
- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц төлөвлөхөд хийцлэл болоод насжилт, материалын чанар дээр онцгой анхаарах. Тухайн байшин барих газрын байгаль цаг уурийн онцлогт тохирсон хийцлэлтэй байх.
Амины орон сууцны инновац хөгжлийн төв
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны цогц үйлчилгээг нэг дороос...77175757 90092844 80902844