Сайн маркетингтай байлаа гээд сайн барьдаг гэсэн үг биш шүү...
- 2023-05-13 18:15:44
Урин дулаан цаг наашилж, хүн бүр л хашаандаа зусландаа амины орон сууц бариулах болон барихаар шийдэж, сайн туршлагатай компани, бригад, барилгын материалын судлагаагаа хийж байгаа бүтээн байгуулалтын оргил үе ид эхэлж байгаа билээ. Эрхэм та амины орон сууц бариулахаар болон худалдан авахаар сайн төсөл, туршлагатай компани хайж байгаа бол сонголт хийхдээ дараах хүчин зүйлийг сайтар шалгаж үзээрэй.
1. Амины орон сууцаа компаниар бариулах бол тухайн компаны урьд нь хийж хэрэгжүүлж байсан ажлуудтай танилцах, захиалагчийн сэтгэгдэл, муу түүхгүй байх. Google....
2. Зарим нэг компаниуд хүний нөөцгүй өөрийн ажилчингүй, өмнө байшин барьж байсан туршлаггүй, бригадаар үзүүлэнгийн байшин бариулчаад өөрсдөө байшин барьдаг юм шиг хүний нөөцөөсөө давсан их захиалга авчаад иргэдийг цаг хугацаа санхүүгээр нь хохироох асуудал түгээмэл байдаг. Иймд тухайн компаны мэргэжлийн ажилчидын лист жагсаалт, хэрэгжүүлж байсан ажлын туршлага, захиалагчийн сэтгэгдэл, шүүх дээр маргаангүй эсэх, мөн гэрээг байгуулахдаа мэргэжлийн хуульчаар хянуулах, хөндлөнгийн захиалагчийн хяналт авах гэх мэтчилэн мэргэжлийн байгууллагаас шийдвэр гаргахдаа зөвлөгөө аваарай.
3. Мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн батлагдсан эрчим хүчний хэмнэлттэй зураг төслөөр байшингаа бариулах. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ногоон зээл гардаг, дараа нь үл хөдлөх хөрөнгийн тань үнэ цэнэ өсч, ашиглалтын зардал багатай байдаг.
4. Сайн маркетингтай байлаа гээд сайн барьдаг гэсэн үг биш шүү. Үүнийг ямагт сана. Туршлага ур чадвар, гүйцэтгэл, мэргэжлийн хүний нөөц, өмнө хийж хэрэгжүүлж байсан ажлуудтай нь танилцах хамгийн чухал.....
5. Зөөврийн буюу зөөвөрлөөд аваад явах боломжтой амины орон сууцанд үл хөдлөхийн гэрчилгээ болон зээл гардаггүй. Та байшин бариулж байгаа бол тухайн газрын онцлог хөрсөндөө тохирсон чанартай дулаалгатай суурийг зайлшгүй хийлгэх шаардлагатай.
6. За тэгээд эцэст нь амины орон сууц бариулна гэдэг тоглоом биш. Хүний насан туршийн үнэ цэнэтэй үл хөдлөх учраас яарч , ямарч судлагаагүй чадваргүй стартап компаниар байшингаа бариулж, хохирсон иргэд маш их байгааг санах хэрэгтэй. Амины орон сууц бариулахаар бол мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч сайн төсөл, сайн компани сонгох хэрэгтэй. Таныг учирч болох эрсдэлээс урьдчилж хамгаална.
7. Амины орон сууцны инновац хөгжлийн төв болон ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн санаачлагаар салбарын мэргэжлийн холбоод, барилгын салбарт ногоон технологийг нутагшуулагч байгууллагуудтай хамтарч " Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны мэргэшүүлэх сургалтаар" амины орон сууцны 5-20 жилийн туршлагатай шалгарсан компаниудыг хамруулж, нийтдээ 60 гаруй аж ахуйн нэгжид батламж, гэрчилгээг гардуулж , "Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгч байгууллага" , "ЭХХэмнэлттэй амины орон сууцны мэргэжилтэн" гэсэн албан ёсны улсын боловсролын системийн бүртгэлд орж бүртгэлжүүлсэн. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулахаар төлөвлөж байгаа бол бидэнд хандаарай. Олон жилийн туршлагатай компаниудаас сонгох боломжтой.
Утас: 77175757