21-р зууны гүйцэтгэх захирлуудын эзэмших ёстой ур чадварууд
- 2020-05-13 14:17:26
Менторс.мн сайтын онцлох экспертээр “GSMI Институтийн Захирал, стратегийн зөвлөх, удирдлагын коүч Ц. Оюунжаргал оролцож”, 21-р зууны гүйцэтгэх захирлуудын ур чадвар болон удирдлагын коүч сэдвээр сонирхолтой мэдлэг өглөө.
Харвардын их сургуулиас гаргасан судалгаагаар “21-р зууны СЕО ямар ур чадваруудтай байх ёстой вэ?” гэсэн судалгааны үр дүнгээс харахад ихэнх томоохон хөрөнгө оруулагчид нь орчин үеийн СЕО-оос дараах зургаан голлох ур чадвартай байхыг шаардаж байна.
Үүнд: Орчин үеийн гүйцэтгэх захирлуудын эзэмших естой ур чадварууд
- Стратегич сэтгэлгээтэй байх -стратегийн төлөвлөгөөгөө боловсруулж, хэрэгжүүлэх чадвартай байх.
- Манлайллын ур чадвар-Бусдад урам өгч чаддаг, бусдад нөлөөлж чаддаг байх чадвар чухал
- Салбарын мэдлэг- Ажиллаж буй салбараа мэддэг байх
- Багаар ажиллах ур чадвар
- Харилцааны ур чадвар-Илтгэл тавих ур чадвар
- Шудрага, зарчимч байх