Мэргэжлийн зураг төслөөс мэргэжлийн гүйцэтгэл гарна...

  • 2022-06-19 16:58:35

                Урин дулаан цаг наашилж иргэдийн зүгээс газар дээрээ эрүүл агаарт тав тухтай орчин бүрдүүлж, амины орон сууц барихыг илүүд үздэг болсон. Аль болох эртнээс төсөөллөө бодит болгох амины орон сууцны зураг төслийн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд хийлгээрэй. Мэргэжлийн түвшинд хийлгэсэн зураг төсөл байхад захиалагчдын зүгээс зураг төслийн стандарт шаардлагын дагуу мэргэжлийн гүйцэтгэл хүснэ. Иймд юун түрүүнд зураг төслийн ажлаа яаравчлаарай. Таньд амжилт хүсье.
Энэхүү загварын хийцлэл Мак-ын евро блок, төмөр каркас шувуу нуруу, 3 давхар вакум металл араамтай цонхтой, 80 м2 талбайтай. 
Төсөөллөө бодит болгох ажлаа цаасан дээр буулга
Өөрийн хэрэгцээ шаардлага санхүүгийн боломжиндоо тохируулж, амины орон сууцны хийцлэлээ сонгох хэрэгтэй. Мэргэжлийн зураг төслийн компаниар өөрийн газрын онцлогт тохирсон зураг төслийн ажлаа хийлгүүлэхээс бэлтгэл ажил эхэлнэ. Амины орон сууцны төлөвлөлтийн чухал хэсэг бол өрөөний төлөвлөлт, талбайн хэмжээ, давхрын тоо, хана, шал, хучилтын бүтэц, ямар загвартай байх, гадна тохижилт зэрэг олон асуудлыг тодорхой болгох хэрэгтэй.

Барилга, архитектурын зурагт нь барилгын үндсэн хэмжээсүүд бүхий байгуулалт, огтлол, гадна нүүр талууд, хана суурь, хаалга цонхны хэсэглэлүүд, дээврийн байгуулалт огтлол, хаалга цонхны түүвэр зэргээс бүрдэнэ. Мөн гадна тохижилт, зам талбай, ногоон байгууламжийн зураг төсөл энэ хэсэгт хамаарна.

Барилга бүтээцийн зурагт хөрсний бүтэц нөхцөлөөс шалтгаалсан суурийн шийдэл, хана болон даацын бүтээцүүдийн зураг, давхар дундын хучилт, дээврийн байгуулалтын хийцлэл зэрэг нь байгуулалт, огтлолын зураг материалын түүвэртэйгээ багтана.

Халаалт, агаар сэлгэлтийн зурагт сонгосон халаалтын шийдлийн дагуу тооцсон халаах хэрэгслүүдийн байгуулалт, материалын түүвэр бүхий зураг байна. Агаар сэлгэлтийн хувьд амины орон сууцанд ариун цэврийн өрөө, гал тогооны өрөөнүүд л агааржуулалтын системийн схем бүхий түүвэр зураг байна.
Цахилгааны ажлын зурагт гадна, дотор холболтын байгуулалтууд, дотор гадна гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмжийн байгуулалт, дотор гадна шитний байрлал, материалын түүврүүд багтана.
Холбоо дохиололын зураг нь галын болон утаа мэдрэгч, хамгаалалтын дохиоллууд, дотор интернэт холбооны зураг төслөөс бүрдэнэ. Иймд насан туршийн үнэ цэнэтэй эд хөрөнгөө мэргэжлийн байгууллагт хандан төсөөллөө бодит болгож мөрөөдлийн амины орон сууцныхаа зургийг мэргэжлийн өндөр түвшинд хийлгээрэй.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: