Амины орон сууцтай болно гэдэг дэлгүүрээс бараа худалдан авахтай адилгүй

  • 2022-07-07 17:53:26
Эрхэм та амины сууцтай болохоор төлөвлөж байгаа бол таньд дараах энгийн бөгөөд тодорхой зөвлөгөөг хүргэе.
Амины орон сууцтай болно гэдэг дэлгүүрээс бараа худалдан авахтай адилгүй зүйл. Таны насан туршийн хурааж хуримтлуулсан санхүүг ирээдүйд хэрхэн үнэ цэнэтэй капитал үл хөдлөх хөрөнгө болгохуу гэдэг маш их бодож төлөвлөж байж хөрөнгө оруулалт хийх үнэ цэнэтэй хөрөнгө юм. Иймд сэтгэл хөөрлөөр хандаж хэрхэвч болохгүй.
1. Юун түрүүнд өөрсдийн хүсэл шаардлага, гэр бүлийн хэрэгцээ, санхүүгийн боломжоо тодорхойлох хэрэгтэй. / Манайд хүн их ирэх юм чинь том байшин барих хэрэгтэй, зочдод зориулсан байшин төлөвлөхөөсөө илүүтэйгээр өөрсдийн хэрэгцээндээ тохирсон хамгийн ухаалаг шийдлийг сонгох нь хамгийн зөв алхам юм.
2. Амины орон сууцаа төлөвлөх хамгийн тохиромжтой цаг хугацаа бол барилгын улирал эхлэхээс өмнө буюу 1-2 сарын өмнө зураг төсөл, хийцлэл бэлтгэл ажлууд бүгд тодорхой болсон байх шаардлагатай. /Иргэдийн зүгээс барилгын улирал эхлэхтэй зэрэгцээд цаг хугацаатай уралдаж яарч сандарч ямар ч төлөвлөлтгүй амины орон сууцны ажлаа эхлүүлдэг.
3. Зураг төсөл бол таны байшин барих төлөвлөгөө юм. Таны төлөвлөгөө хэдий чинээ эрт бэлэн болно, төдий чинээ та цаг хугацаа санхүүгээ хэмнэнэ гэсэн үг. Барилгын улирал эхлэхээс урьтаж материалын оочир дараалал, хомсдол үүсэхээс өмнө, үнийн хөөсрөл эхлэхээс өмнө бараа материалаа эрт татан авалт хийх нь цаг хугацаа алдахаас сэргийлнэ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: