Органик архитектур төлөвлөлт

  • 2022-10-05 17:53:17

       Органик архитектур нь барилгын эзлэхүүн төлөвлөлтийн онцлог, барилгын хийц элемент бүхэн хүрээлэн буй орчинтойгоо нарийн уялдаатай байж тус хүрээлэн буй орчныхоо бүрэлдэхүүн хэсэг болон хөгжүүлж буй архитектур төлөвлөлтийн талаарх бие даасан чиглэл болдог.
Органик архитектурын ойлголтыг алдарт архитектор Frank Lloyd Wright (1867-1959) анх томьёолсон. Түүний өгүүлж байснаар “органик архитектур ирээдүйд бий болох архитектурын нарийн дүрмүүдийг бий болгох үндэс нь болж ирээдүйд хөгжих архитектурын хөгжлийг тодорхойлох асуудал болон хөгжих болов уу” гэсэн санааг дэвшүүлж байсан. Frank Lloyd Wright-н бүтээлүүдэд нарийн нягт шингэсэн органик архитектурын шийдлүүд органик архитектурын үзэл санааг хүчтэй гаргаж ирэн оновчтой харуулсан байдаг. Үүний тод жишээ нь Америкийн бүх цаг үеийн хамгийн сайн барилга хэмээн нэрлэгддэг “Хүрхрээн дээрх байшин” юм.

“Биоклимат дизайн”
Биоклимат архитектур төлөвлөлтийн гол санаа нь барилгын дотор уур амьсгалыг бүрдүүлэхдээ аль болох байгаль орчинд бага нөлөөтэй, эрчим хүчний хэрэглээг бууруулах боломжит эх үүсвэрийг (салхи, ус нар) ашиглах явдал юм.
Биоклимат төлөвлөлт болон эрүүл барилгын 10 гол санаа
1. Гол нүүрэн тал нь өмнө зүгт харсан байх хэрэгтэй. Гэхдээ зуны улиралд сүүдэрлэх өвлийн
турш нарны шууд тусгалыг барилгад оруулах боломжтой сүүдэрлэх төхөөрөмж төлөвлөх
ба өргөргийн ялгаанаас шалтгаалан байршил болон хэмжээг тооцох.
2. Гадна талбайд төлөвлөх навчит мод нь зуны турш сүүдэрлэх үүргийг давхар гүйцэтгэхээр
байх.
3. Барилгын өмнө хэсэгт байрлах битүү шилэн тагт болон нэмэлт өрөөг ашиглан нарны
гэрлийг үр дүнтэй ашиглах.
4. Барилгын гадна болон дотор хана болон зузаан материалууд нь бүтээцийн дулааны массыг
нэмэгдүүлэн, дулааныг нөөцөлж, тодорхой хугацааны дараа ашигладаг байх
5. Хэрвээ яндантай бол дулаан-салхины өөрөө сорогч хавхлаг (дефлектор) утаа болон
илүүдэл дулааныг барилга руу буцаж сорогдохоос хамгаална.
6. Дээврийн гэгээвч, хойд талын ханын доод хэсэгт байх хөдөлгөөнт (хаагдаж нээгддэг)
жижиг хаалтай байх. Гэгээвч нь хонгил, ариун цэврийн өрөө, дээврийн хөндий болон бусад
өрөөнүүдэд дээврийг гэрэлтүүлдэг. Мөн тэдгээр нь нээгдэх боломжтой байснаар зуны
улиралд халуун агаарыг гадагшлуулах нэвт агаар сэлгэлтийн боломжийг бий болгоно.
7. Хананд байгалийн гаралтай дулаалга, дээвэрт амьсгалдаг ус тусгаарлах материал
ашиглах
8. Аль болох орон нутгийн чанартай барилгын материал ашиглах
9. Ашиглаж буй материалууд нь цацраг идэвхгүй байх хэрэгтэй. Уушгины хорт хавдрыг үүсгэх
шалтгаан болдог учир жилд 18 мрад-аас бага ялгаруулалттай эсвэл радон хийгүй байх.
10. Барилгын цахилгааны баланс 120-130 В/м хооронд буюу байгальд байж болохоор
хэмжээнд тохируулсан байх. Ингэснээр цахилгаан соронзон цэнэг авдаг синтетик эсвэл
ферроморонзон материалын үйлчлэлийг хязгаарлах болно.
Барилга, байгууламжийг “амьд организм” мэт авч үзэх хандлага
Архитектур төлөвлөлтийн үр дүнд үүсэх орон зай нь хүний гараар бүтсэн амьгүй орон зай хэдий
ч хүмүүс тэнд амьдарч ажиллан амьдралынхаа урт хугацааг өнгөрөөх орон зай учраас хүнтэй
ижил “амьсгалах”, “бодисын солилцоо явуулах”, “өсөх” ,”хөгшрөх”, «нөхөн сэргээгдэх» зэрэг
амьд организмын шинж чанарууд барилга архитектурын орон зайд явагддаг байх шаардлагыг
барилгын бүхий л үе шатанд авч үзэж байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: