Танай байшин м2 тутамд хэд иддэг вэ?

  • 2023-03-20 15:09:52

          Барилга бүтээн байгуулалтын улирал хаяанд ирж байгаа цаг үед иргэдийн зүгээс хашаандаа, зусландаа амины орон сууц барихаар бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орж байгаа улирал билээ. Барилга бүтээн байгуулалтын ажил 4 сард газар гэсэхтэй зэрэгцэн барилгын материалын оочир дараалал, иргэдийн хөл хөдөлгөөн ихэсч, барилгын ачааллын үе ирдэг.

Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр эрчим хүчний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалж, иргэд төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгчид барилга байшин барихдаа тухайн барилгын эдийн засгийн үр ашиг эрчим хүчний хэмнэлт, хүлэмжийн хийг бууруулсан эко барилгын материал ашиглах, ашиглалтын явцад байгаль экологид хор хөнөөлгүй байх гэх мэтчилэн олон шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үздэг болсон. Иймд дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн тогтвортой барилга төлөвлөх нь ирээдүйн чиг хандлага болоод байна. 

Тогтвортой барилгад дараах шаардлагууд тавигдана.

Үүнд: Амьдралын мөчлөгийн тооцоо ба үнэлгээтэй (байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл бага байх шийдэлтэй

•Үр ашигтай төлөвлөлтийн шийдэл;
•Ашиглалтын үед эрчим хүчний болон усны хэмнэлттэй;
•Тогтвортой материал ашигласан (байгалийн гаралтай, шинэ технологи бүхий материал);
•Дотор агаарын чанарын шаардлага хангасан;
•Барилга угсралтын үеийн хог хаягдал бага;
•Буулгах үед материалыг олон дахин ашиглах боломжтой байх зэрэг юм.
•Барилгын эрчим хүчний хэмнэлтийн зарчмууд: Тогтвортой барилга нь сэргээгдэх эрчим хүчээр хангагдах боломжтой, эрчим хүчний хэрэглээний хувьд стандартад заасан хэмжээнд эсхүл илүү хэмнэлттэй байх;
•Барилга барих газрыг зөв сонгох: Тогтвортой барилга барих үйл ажиллагаа нь орон нутгийн экосистемд үзүүлэх нөлөөлөл, тээвэр хийх боломж, эрчим хүчээр хангах байдал зэргийг тооцож, газрыг зөв сонгохоос эхлэх ба улмаар барилгыг байрлуулах зүг чигийг зөв тогтоох нь чухал байдаг;
•Усны хэрэглээ: Дэлхий нийтээр ихэнх улс орнууд ундны усны нөөцийн хомстолд орсон өнөө үед тогтвортой барилгыг усыг хэмнэх, үр ашигтай.
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц

Эрчим хүчний хэмнэлттэй байшин барихад дараах технологийг зураг төсөлд баримтлана.

  1. Нарны энерги буюу байгалийн гэрэлтүүлэг, дулааныг цонхоороо өдрийн туршид хүлээж авах шийдэлтэй байх. Өрөө тасалгаануудын цонхыг нар тусах өмнө зүгт байрлуулж, цонхны дулаан алдагдал, хана, хучилт зэргийг сүүдэрлэхгүй байх талаас нь зүг чигийг зөв төлөвлөх нь чухал юм.

  2. Барилгын дулаан алдах хэсгүүдээр битүүмжлэлээ сайжруулах

  3. Эрчим хүчний хэмнэлттэй чанартай цонх, шилэн багцыг стандартын дагуу операторчиноор суурилуулах

  4. Агаар сэлгэх тохируулгатай , дотор агаарын чанар

  5. Халаалтын систем нь өрөөний агаарын темпертурт тохирсон тохируулгатай байх. 

  6. Эрхэм та 2023 онд амины орон сууц барихаар төлөвлөж байгаа бол одооноос эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төслөө өөрийн санхүүгийн боломж хэрэгцээндээ тохируулж хийлгэх нь таныг учирч болох эрсдэлээс хамгаалж таны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөнө. 

  7. Барилгын эрчим хүчний гэрчилгээтэй, эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцны зураг төсөл, төлөвлөлт, гүйцэтгэл зэрэг бүхийл чиглэлээр бидэндтэй хамтран ажиллах боломжтой.

  8. Амины орон сууцны инновац хөгжлийн төв: 77175757 90092844

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: