Улсын хөгжил ахуйн асуудлаа шийдэхээс эхэлнэ

  • 2020-05-30 20:29:13

                 Менторс.мн сайт нь салбар салбарын манлайлагчид, зөвлөх экспертүүдийн туршлага ур чадварыг түгээдэг билээ. Ажиллаж буй салбартаа хийж бүтээсэн ажлаараа нийгэмд нөлөөлж, мэргэжил нэгтнүүдээ тэргүүлэн манлайлж буй эрхэм хүмүүсийг урин оролцуулдаг “Хөгжлийн шийдэл” нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү. 

Энэ удаагийн нэвтрүүлгийн онцлох зочноор гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд гар бие оролцож, МУ-ын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Эн Эн Жи Юу”  ХХК-ын  үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ч. Сүрэнцэцэгтэй " Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.  

Бүх салбарын инженерийн цээжинд салбарын бүтэн шийдэл, системийн загварчлал явж байдаг. Дэлхийн ертөнц Физик, Химийн төлөвийн хүрээнээс хальж нано хэмжигдэхүүн, био организм, мэдээллийн ертөнц гээд олон ертөнцөд хөгжиж байна. Энэ дунд дижитал, онлайн ертөнц түүнийг дагасан технологийг мартаж болохгүй.

Ер нь инженер хүмүүс маш олон салбарт хөгжиж, шинэ салбаруудыг төрүүлж, хөгжүүлж байна.

Бид ухаан сийрэг, ажилсаг, шаргуу ч ахуйн хүрээний инженерийн шийдэл, гацааг арилгаж чадахгүй сууж байна. Өөрөөр хэлбэл хүний анхдагч хэрэгцээнүүд болох ус уух, бохироо зайлуулах, тохилог дулаан орон гэртээ амьдрах нөхцлийг бүрдүүлээгүй байж Сансар огторгуйн бүтээн байгуулалт, Нано технологи, Генийн инженерчлэл, Био технологи, Мэдээллийн технологи хөгжүүлэлт ярих нь арай өрөөсгөл.

Бидний энэ үе ахуйн асуудлаа шийдэж байж үр хүүхдүүдээ Дэлхийн бүтээн байгуулалт, Хөгжил дэвшил рүү илгээх учиртай.

Анхдагч ахуйн асуудлаа хурдан шийдэж дэлхийг даруйхан гүйцэж очьё
Чимэддоржийн Сүрэнцэцэг 2020 он

Сэтгэгдэл

Зочин

2020-05-31 22:12:45 [211.36.134.189]

WOW.......

Хариулах

Зочин

2020-05-30 20:44:07 [49.0.141.90]

Мундаг бүсгүй байна. Инжeнeр хүмүүс л улсыг хөгжүүлнэ.

Хариулах

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: